Өнөөдөр болох үйл явдлууд
08:00 цагаас Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөн Хангарьд ордны 14 давхарт болно. Зөвлөлгөөнөөр БЗД, СХД, ХУД-ийн Засаг дарга, Ойрын өдрүүдийн нөхцөл байдлын талаар НЦГ, НЗЦГ-ын дарга, Худалдан авах ажиллагааны талаар тус газрын дарга мэдээлэл хийнэ.
Мэдээллийн алба

08:00 цагаас Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөн Хангарьд ордны 14 давхарт болно. Зөвлөлгөөнөөр БЗД, СХД, ХУД-ийн Засаг дарга, ойрын өдрүүдийн нөхцөл байдлын талаар НЦГ, НЗЦГ-ын дарга, Худалдан авах ажиллагааны талаар тус газрын дарга мэдээлэл хийнэ. Сэтгүүлчид та бүхнийг урьж байна. Шуурхайд нийслэлийн харъяа агентлаг, газрын бүх дарга нар оролцно. Утас 88057197, 91040607
09:00 цагаас "Блю мүүн арт" галерейд график зураач Г.Болдбаяр “Төрсөн нутаг 2” үзэсгэлэн нээгдэнэ.
10:00 цагаас УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан төрийн ордны “А” танхимд болно.
10:00 цагаас Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс 2014 оны 1 дүгээр сарын 13-17-ний өдрүүдэд эмнэлгийн тасаг, нэгжүүд өөрийн үйл ажиллагааны талаар болон хагалгааны үед хэрэглэгддэг бүтээгдэхүүн, багаж хэрэгслэлийг олон нийтэд нээлттэй болгож, тасгийн эмч нар иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийх үйл ажиллагааны нээлт болно. Холбогдох утас: 99057079
10:00цагаас Монголын урчуудын эвлэлд Чөлөөт уран бүтээлч Д.Болдгаравын бие даасан “Аюул, Анхаар, Абстрак-2014” томруулдаг шилтэй үзэсгэлэн болно.
10:00 цагаас Анагаах Ухааны сургуулийн оюутнуудын санаачилга, хандиваар Энэрэл эмнэлэгт эмнэлгээр үйлчлүүлэгч эмзэг бүлгийн иргэдэд хувцас ахуйн хэрэглэл, асаргаа сувилгаанд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, зэргээр туслах ажлыг зохион байгуулах үйл ажиллагаа Энэрэл эмнэлэг дээр болно. Холбоо барих утас: Захирал Ш.Хүрэлчулуун 91915390 93207404.
10:00 цагаас ССАЖЯам Үндсэн хуулийн өдөрт зориулж УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийг урин, Үндсэн хуулийн тухай ярилцлагыг нийт ажилтан албан хаагчдын хамт хийнэ. Утас 88118075.
11:00 цагаас Ерөнхийлөгчийн тамгын газарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар боловсруулж буй Нийтийн зар мэдээний тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд нийтийн санал хураалтаар шийдвэр гаргаж хэрэгжүүлэх, эрх зүйн хэм хэмжээ тогтоон мөрдөх тухай, Шилэн дансны тухай хуулийн төслүүдэд олон нийтээс санал авах хэлэлцүүлэг болно.
11:00 цагаас Үндэсний статистикийн хорооны байранд хэвлэлийн бага хуралтай.
11:30 цагаас дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нарын хамтран хийх "Илбэе" тогтлолтын талаар хэвлэлийн бага хурал Монгол ньюс мэдээллийн төвд болно. Мандат олгоно.
11.40 цагаас Бөхийн өргөөнд үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан
11.40 цагаас Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол
12.00 цагаас Үндсэн хуулийн өдөрт зориулсан “Төрийн бэлгэдэл” үзэсгэлэнгийн нээлт Төрийн ордон, Парламентын түүхийн хөгжлийн танхимд
12:00 цагаас Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд ҮЭ-ийн төлөөлөл оруулахгүй байх хуулийн төсөл явж байгаатай холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хэвлэлийн бага хуралд МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар оролцох ба хурал тус холбооны байрны 4 давхарт болно. Холбоо барих:99013768
12:00 цагаас Спортын төв ордонд сагсан бөмбөгийн өсвөрийн U18 насны УАШТ-ий нээлт болно. Тэмцээн бүтэн 7 хоногийн турш спортын тев ордонд явагдана. Холбоо барих утас 88116679 88023710 88084710.
13.00 цагаас Төрийн ордон “А” танхимд УИХ-ын удирдлага АИХ-ын депутатуудыг хүлээн авч уулзна.


















