Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдөр болох үйл явдлууд

09:00 цагаас "Гааль бизнесийн зөвлөлдөх" уулзалт Туушин зочид буудлын 5-р давхрын Соёмбо танхимд болох тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Утас: 88003676

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр болох үйл явдлууд
Өнөөдөр болох үйл явдлууд. Зураг: МҮОНРТ

09:00 цагаас "Гааль бизнесийн зөвлөлдөх" уулзалт Туушин зочид буудлын V давхрын Соёмбо танхимд болох тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Утас: 88003676

10:00 цагаас Гаалийн ерөнхий газар ММНБИ-тэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол болно. Хаяг: Туушин зочид буудлын V давхрын Соёмбо танхимд...

11:00 цагаас Монголын хэрэглээний боловсролын төвөөс "Таны хүүхэд ухаангүй юм уу /тэнэг/ эсвэл зүгээр л түүнийг буруу сургаж байна уу" сэдвээр мэдээлэл хийнэ. Мэдээллийг МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд хийнэ. Холбогдох утас:300995, 99182236

12:00 цагаас ХӨГЖЛИЙН ХӨТӨЧ клубээс эрхлэн гаргаж буй хөгжлийн тухай цуврал 3 номын нээлт ИНТЕРНОМ дээр болох тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Лавлах утас 95742405.

12:00 цагаас Улаанбаатар хотын музейд Ц.Батзориг агсны '' ХҮМҮҮС '' гэрэл зургийн, Д.Баяржаргалын 1893-1993 оны зургийн аппаратны цуглуулгын үзэсгэлэн нээгдэнэ. Улаанбаатар хотын музей Бөхийн өргөөний зүүн талд. Хуучны нэг давхар байшин. ЖИЧ: 01 сарын 14-ний өдөр нь алдарт зурагчин Ц. Батзориг агсны МИ-8 онгоцтой осолдон амь эрсэдсэн өдөр. Ц.Батзориг агсны хамгийн сүүлд хэрэглэж асан байсан камер нь тус үзэсгэлэнд тавигдана. Мөн хуучны камернуудтай зураг авахуулах, хар цагаан хальсны камераар зураг авах боломж олгоно. "Гэрэл зураг сонирхогчдын Facebook групп"-ийн гишүүдийн шилдэг гэрэл зургcийг үзэгчдийн хүртээл болгоно.

15:00 цагаас ХУД-ийн Буянт- Ухаа цогцолбор сургуулийн урлагийн зааланд амьжиргааны түвшингээс доогуур орлоготой нэн ядуу 350 өрхийг “Төгсөлтийн аргачлал” хөтөлбөрт сонгон авч сургалтад хамруулж чадваржуулах буюу нөлөөллийн үйл ажиллагаануудаар дамжуулан тэдний амьжиргааны түвшинг дээшлүүлэх өрхийн орлогыг эх үүсвэртэй болгох зорилгоор “Төгсөлтийн аргачлал” өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Утас: 344477,99064465



Хуваалцах