Өнөөдөр болох үйл явдлууд
10:00 цагаас-15:00 цагийн хооронд ГССҮТ-ийн хагалгааны тасгийнхан мэс заслын үед хэрэглэгддэг багаж, хэрэгслүүдээ олон нийтэд танилцуулах арга хэмжээг зохион байгуулна. Холбогдох утас: 99057079, 687795
Мэдээллийн алба

10:00-15:00 цагийн хооронд ГССҮТ-ийн хагалгааны тасгийнхан мэс заслын үед хэрэглэгддэг багаж, хэрэгслүүдээ олон нийтэд танилцуулах арга хэмжээг зохион байгуулна. Холбогдох утас: 99057079, 687795
11:00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд Сэлэнгэ аймгийн Шаамар сум Хонгор сум шиг болох аюул нүүрлээд байна. Тус сумын Засаг дарга М.Баярбаатар хууль бусаар хайрга их хэмжээгээр олборлосон нь тогтоогдож, их хэмжээний хог өнгөний усанд оруулснаар сумын төвийн иргэдийн тал хувь нь суурь өвчтэй болох эхлэл тавигдаж байгаа талаар ИТХ-ын төлөөлөгчид, иргэд баримт дэлгэж мэдээлэл хийнэ.
11:30 цагаас Монгол ньюс мэдээллийн төвд "Хяналт тавьж хариуцлага тооцдоггүй ухаалаг бус төрийн эрсдэл үргэлжилсээр... болсон явдал, шалтгаан, гарц" сэдвээр хэвлэлийн бага хурал болно. Монголын дотоод аудиторуудын институтиэс зохион байгуулна.
11:30 цагаас Спортын төв ордны дөрвөн давхрын хурлын танхимд “Оюутны спорт, Универсиад наадам” номын баяр, танилцуулга болно. Энэхүү номын зохиогчоор доктор Доржсүрэнгийн Жаргалсайхан, ерөнхий редактор нь МОСХ-ны ерөнхийлөгч Д.Баясгалан нар ажиллаж бүтээсэн юм. Тус ном нь 186 хуудастай, өнгөт хэвлэлээр гадаадад хийгдсэн, хатуу хавтастай, А4 хэмжээтэй, 23 хэвлэлийн хуудас, дөрвөн бүлэг материал бүхий олон төрлийн мэдээлэл, зураг оржээ.
11:00 цагаас Монголын анхны автобусны үйлдвэр нээлтээ хийнэ. Нээлтийн үйл ажиллагаа 1 хорооллын Номин хотхонд байрлах “Эко бус” ХХК-ийн байранд болно. Холбогдох утас: 99026502.
12:00 цагаас Хан-Уул дүүргийн 4-р хороо буюу Яармагийн 2-р буудлын дэргэд Дээд бодь хийдийн Цогчи дуган шинээр нээлтээ хийх гэж байна. Утас: 88093607
12.00 цагаас Дүнжингарав худалдааны төвд “Монголдоо үйлдвэрлэв-Цагаан сар 2014” арга хэмжээний нээлт болно. Нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга нар оролцоно.
12:00 цагаас Хан-Уул дүүргийн IV хороо буюу Яармагийн 2-р буудлын дэргэд Дээд бодь хийдийн Цогчи дуган шинээр нээлтээ хийх гэж байна. Утас: 88093607
18:00 цагаас Блью Мүүн арт галерейн үзэсгэлэнгийн танхимд гэрэл зурагчин Б.БАЯР-ын “МИНИЙ СЭТГЭГДЭЛ” гэрэл зургийн бие даасан үзэсгэлэн нээгдэнэ. Тус үзэсгэлэн 01 сарын 16-19-ний хооронд дэлгэгдэж та бүхний оюуны мэлмийг баясгах юм.
Өнөөдөр Мэргэжлийн хяналтын байгууллага системийн хэмжээнд өнгөрсөн онд хийсэн хяналт шалгалт, ажил үйлчилгээнийхээ алдаа дутагдлыг хэлэлцэж, энэ онд хяналтын чиглэл бүрээр осол, аваар, аюул эрсдэлийг бууруулах чиглэлээр санал бодлоо солилцон, харилцан ярилцаж, оновчтой шийдэл гаргах, хяналт шалгалтын үр дүнг дээшлүүлэх, сахилга хариуцлагыг сайжруулахаар зөвлөлдөж байна. Зөвлөгөөнд 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Замын-Үүд, Буянт-Ухаа, Алтанбулаг боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албаны удирдах ажилтнууд оролцож байгаа бөгөөд сэтгүүлчид сонирхсон асуудлаараа мэдээлэл авах бүрэн боломжтой. Зөвлөгөөн ЗГ-ын 11-р байрны дугуй танхимд болно. Утас 261425


















