Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдөр болох үйл явдлууд

10:00 цагаас УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд, УИХ дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд, УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд эхэлнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Өнөөдөр болох үйл явдлууд
Өнөөдөр болох үйл явдлууд. Зураг: МҮОНРТ

10:00 цагаас УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд, УИХ дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд, УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд эхэлнэ.

10:00 цагаас Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн ээлжит хуралдаан Тамгын газрын А танхимд болно. Хуралдаанаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар баталсан “Барилга угсратлын ажлын үед мөрдөх нийтлэг журам”-ын хэрэгжилтийн талаар холбогдох албаныхан мэдээлэл өгнө. Дэлгэрэнгүй мэдээллийг 88781218 325044

11:00 цагаас Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс шүүхийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өөрийн шинэ байрандаа хийнэ. / Тасганы овооны баруун хойд талд шинээр баригдсан 3 давхар хөх барилга/ Сэтгүүлчдийг хүрэлцэн ирж сонирхсон мэдээллээ авахыг урьж байна.

11:00 цагаас Ховд аймгийн "Хөгжил" политехник коллежийн захирал Б.Бадрахийн санхүүгийн хууль бус үйл ажиллагааны талаар тус сургуулийн багш нар, өмгөөлөгчийн хамт Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.

11:00 цагаас Сүхбаатар дүүргийн ЗДТГ, Халамж үйлчилгээний хэлтэс, Гэгээлэг маргаашийн төлөө ТББ-тай хамтран зураач лимбэчин Т.Пүрэвбаатарт зориулан, түүний уран бүтээлийг дэмжих “Хэрвээ хүмүүс…” нэртэй үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Т.Пүрэвбаатар нь хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан ч зураг зуран, лимбэний аялгуугаар цомог гаргасан авъяаслаг уран бүтээлч юм. Мөн эсгий эдлэл урлаач Н.Ариунтуяагийн бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан борлуулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Ариунтуяа нь гал тэрэгний осолд орж хоёр хөлгүй болсон ч эсгийгээр төрөл бүрийн бүтээгдэхүүн хийж борлуулан, олсон орлогоороо өндөр настай ээж, хүүгээ асарч тэтгэн амьдардаг. Тэднийг дэмжин үзэсгэлэнд оролцоорой. Үзэсгэлэн “Моннис цамхаг”ийн 1 давхарт болно. 99767480, 88101901, 88109766

11:00 цагаас Монголын биатлоны холбооноос “СОЧИ-2014” цуврал тэмцээний талаар Монгол ньюсд мэдээлэл хийнэ.

11:30 цагаас Хан-Уул дүүргийн ЗДТГ-т ажиллаж байгаад хууль бусаар ажлаас халагдсан Монголын ардчилсан холбооны гишүүн 17 хүн Монгол ньюсд хэвлэлийн бага хурал хийнэ.

12:00 цагаас Монголд мөгөөрсөн эдийн хорт хавдрын анхны тохиолдол илэрсэнтэй холбогдуулан асуудлыг парламентын хэмжээнд тавьж байгаа талаар УКТЭ болон Улсын нэгдсэн III эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд, өвчтөний ар гэр Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.

12:00 цагаас “Эх орон” телевиз, “Үндэсний мэдээ”, “Монголын нэг өдөр” сонин, “News.mn” сайт, Хэвлэлийн хүрээлэн, “Maximum” судалгааны төв, “Хархорин” ТББ хамтран зохион байгуулж буй “Могой жилийн шилдгийн шилдэг”-үүдийг тодруулах ёслолын ажиллагааны талаарх мэдээллийг сонирхоорой.

12:30 цагаас “УИХ-ын эмэгтэй гишүүдэд эмэгтэйчүүд үг дайя” сэдвээр “Нийгмийн ардчилал” Монголын залуучуудын холбооны эмэгтэй гишүүд мэдээлэл хийнэ.

12:30 цагаас Улс төрийн зарим намыг татан буулгах асуудлаар шүүхэд хандаад удаж буй иргэд шинэ нотлох баримт олдсоор байгаа талаар Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.

13:00 цагаас Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх “Сорил, оношлогоо, сургалт, судалгаа, арга зүйн зөвлөл”-өөс хэрэгжүүлж буй “55 төсөл”-ийн хэрэгжилтийг дүгнэх, Нэгдсэн үйл ажиллагаа Монголын хүүхдийн ордонд болно. Үйл ажиллагаанд БШУЯ-ны сайд Л.Гантөмөр оролцоно. Хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн хүрээнд ном, сургалтын хэрэглэгдэхүүн, сургалтын хөтөлбөр , хөгжмийн зэмсэг сургуулиудад гардуулна. Утас 99767480

13.00 цагаас Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо Эрүүл мэндийн яамны үйл ажиллагаатай танилцаж, мэдээлэл сонсон, салбарын ажилтнуудтай уулзалт, ярилцлага зохион байгуулна.

13.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд, Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “В” танхимд тус тус эхэлнэ.

14:00 цагаас Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Г” танхимд

15:00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Б” танхимд, Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “В” танхимд, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд...

16:00 цагаас Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Г” танхимд, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд болно.

Хуваалцах