Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдөр болох үйл явдлууд

09:00 цагаас Зоонозын халдварт өвчний /мал, амьтнаас хүнд дамжих халварт өвчин/ асуудлаарх салбар хоорондын “Нэг эрүүл мэнд” үндэсний II зөвлөгөөн Кемпински зочид буудал/ Алтай танхим/-д болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Өнөөдөр болох үйл явдлууд
Өнөөдөр болох үйл явдлууд. Зураг: МҮОНРТ

09:00 цагаас Зоонозын халдварт өвчний /мал, амьтнаас хүнд дамжих халварт өвчин/ асуудлаарх салбар хоорондын “Нэг эрүүл мэнд” үндэсний II зөвлөгөөн Кемпински зочид буудал/ Алтай танхим/-д болно.

09:00 цагаас Шастиний нэгдсэн эмнэлэг /хуучнаар 3-р эмнэлэг/ дээр 103 буюу нийслэлийн яаралтай тусламжийн төвийн эмч нарт “Тархины цочмог харвалт, Зүрхний цочмог шигдээсийн эмнэлзүйн удирдамж” сургалтыг зохион байгуулна. Энэ үеэр та бүхэн 3-р эмнэлгийн зүрх судасны тасгийн үйл ажиллгаатай танилцаж, сонирхсон мэдээллээ эмч мэргэжилтнүүдээс авах боломжтой. Харилцах утас: 88027947

09:30 цагаас “Ил тод байдал сан” ТББ-аас “Пума интернэйшнл” зочид буудалд “Уул уурхайн мэдээллийг олборлох нь” сэдэвт семинар зохион байгуулна. Уул уурхайн эрэн сурвалжлах салбарын сэтгүүлчдийг урьж байна.

09:30 цагаас Үндсэн Хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан эхэлнэ.

11:00 цагаас "Зууны мэдээ" сонины мэдээллийн төвд ССАЖЯ-ны Соёл Урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Оргил албан тушаалаасаа сайн дураар огцорч байгаа талаараа Хэвлэлийн бага хурал хийнэ.

11.00 цагаас Казахстан улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт шинэ Элчин сайд сэтгүүлчидтэй уулзалт хийж, Монгол-Казахстаны харилцааны талаар МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

11:00 цагаас Зам тээврийн яамны урд байрлах Авто тээврийн үндэсний төвд Цагаан сарын баяраар хот хоорондын зорчигч тээврийн нэмэлт автобусыг үйлчлүүлэх болон ямар хуваариар ажиллах талаар мэдээлэл хийнэ.

11:30 цагаасНОМТОЙ НӨХӨРЛӨЕ клуб "ЦАГААН САР: МУЛГУУ БЭЛЭГНЭЭС УХААЛАГ БЭЛЭГ РҮҮ" сэдвээр хэвлэлийн бага хурал хийнэ.

12:00 цагаас Татварын ерөнхий газрын зангиагүй уулзалт Татварын ерөнхий газрын 8 тоот өрөөнд болно.

12:00 цагаас Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва эрхлэх асуудлын хүрээний зургаан агентлагийн удирдлагуудтай үр дүнгийн гэрээ байгуулж сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.

13:00 цагаас Монголын Үндэсний Супер Лигийн "Бүх одод-2014"-ны талаар хэвлэлийн бага хурал Үндэсний мэдээллийн төвд болно. Тус хуралд Монголын сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн төлөөллөөс гадна Америк Легионеруудын төлөөлөл мөн бусад тэмцээн уралдаанд оролцох тамирчид хүрэлцэн ирнэ. Холбоо барих утас: 88023710 99254941 88081047

14:00 цагаас "ХАА-н үйлдвэрлэлийн барилга байгууламжид газрын дулааныг ашиглах боломж" сэдэвт олон улсын семинар ХААИС-ийн Хатан туул /төв сургуулийн 2-р давхарт/ театрт болно. ХААИС-ийн профессорын баг болон KOTEC engineering компанийн санаачлагаар манай улсад газрын дулааныг ашиглан байгуулсан байгууламжаа танилцуулахын зэрэгцээ шинээр хийх ямар боломж байгаа талаар мэдээл хийнэ. Холбогдох утас-99062806

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын бүх багийн хурал болно. Тус хурлаар "Кожоговь" ХХК малчидтай хамтарч ажиллах талаар ярилцах юм. Утас: 99119877

Хуваалцах