Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдөр болох үйл явдлууд

11:10 цагаас Чингис хааны дэлхийн академиас зарим цахим хуудаст нийтлэгдсэн “Дааганы зүрхийг амьдаар нь сугалсан нь” гэсэн нийтлэл гүтгэлэг байсан хэмээн олон улсын шүүхэд өгөхөөр болсон тухай хэвлэлийн бага хурал хийнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Өнөөдөр болох үйл явдлууд
Өнөөдөр болох үйл явдлууд. Зураг: МҮОНРТ

09:00 цагаас УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаан эхэлнэ.

10:00 цагаас Төмөр замын сэлгээний бүрэлдэхүүн, галт тэрэг авто тээврийн хэрэгсэлтэй удаа дараа мөргөлдөж осол зөрчил гарч эрсдэл үүсгэж байгааг таслан зогсоох, тээврийн хэрэгслийн жолооч нарт гармын мэдлэг олгох зорилготой “ГАРМЫН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА” үзүүлэх сургалт Толгойт өртөөн дээр болно. Холбогдох утас: 99025086

10:00 цагаас МУБИС-ийн 207 тоотод БШУ-ны сайд Л.Гантөмөр, БШУЯ-ны газар, хэлтсийн дарга нар 2013 онд хийсэн ажил, хүрсэн үр дүнгээ олон нийтэд тайлагнана. Тэд нэг жилийн хугацаанд Боловсролын чанарт ямар шинэчлэл хийж, ямар үр дүнд хүрч, ямар үр дүн хүлээж байгааг мэдээлнэ. 91913865, 98119897

11:10 цагаас Чингис хааны дэлхийн академиас зарим цахим хуудаст нийтлэгдсэн “Дааганы зүрхийг амьдаар нь сугалсан нь” гэсэн нийтлэл гүтгэлэг байсан хэмээн олон улсын шүүхэд өгөхөөр болсон тухай хэвлэлийн бага хурал хийнэ.

12:00 цагаас МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо ТББ-аас хэвлэлийн бага хурал зарлалаа. Тэд бичил уурхайн талаар УИХ-ын гишүүдийн байр суурь, Төрөөс эрдэс баялгын бодлогод баримтлах бодлогын баримт бичилт, бичил уурхайчдын талаар хэрхэн тусгагдаж УИХ-аар батлагдсан тухай, одоо хэлэлцэгдэж буй газрын тухай, хуулийн бичилд төсөл уурхайг тусгасан эсэх, АМТ хуулийн төсөлд тусгагдаж буй алтны олборлолтын талаар, хувиараа ашиглалт малтмал олборлогч иргэдийг бичил уурхайн зохион байгуулалтад оруулах, орохгүй бол ямар хариуцлага тооцох тухай асуудлаар мэдээлэл хийнэ.

12:40 цагаас Интернэтэд суурилсан телестудийн нээлт Ус цаг уурын хүрээлэнд болно. Нээлтэд БОНХ-ийн С.Оюун сайд оролцоно. утас 99130782

13:00 цагаас МАХН-ын төв байранд Говь-Алтай аймагт болсон дахин сонгуультай холбогдуулан хэвлэлийн хурал зарлалаа. Тус хурлаар МАХН-ын нарийн бичгийн дарга З.Батбаяр, П.Ангараг нар мэдээлэл өгнө. Лавлах утас: 334477

13:30 цагаас “Монголд ногоон эрчим хүчний систэмийг хөгжүүлэх стратеги” хурал Blue sky цамхагийн 3-р давхарт Орчин хурлын өргөөнд болно. Утас: 260718, 99106727

14:00 цагаас сар шинийн баярыг тохиолдуулан нээгдэж байгаа "Сонгинохайрханд үйлдвэрлэв-2014" үзэсгэлэн худалдааны нээлтийн ажиллагаа "Сүү" ХК-ий дэргэд "Макс-21" худалдааны төвд болно. Утас: 99025086, 89004008

Хуваалцах