Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдөр болох үйл явдлууд

15.00 цагаас “Маршал арт” галерейд “Ялгуусан” хэмээх модон морь жилийн босгон дээр Монголын шинэ үеийн дүрслэх урлагийн түүхийг бичилцсэн 11 ахмад уран бүтээлчийн хамтарсан “Сар шинийн өнгө” хэмээх үзэсгэлэнгийн нээлт болно.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр болох үйл явдлууд
Өнөөдөр болох үйл явдлууд. Зураг: МҮОНРТ

- 15.00 цагаас “Маршал арт” галерейд “Ялгуусан” хэмээх модон морь жилийн босгон дээр Монголын шинэ үеийн дүрслэх урлагийн түүхийг бичилцсэн 11 ахмад уран бүтээлчийн хамтарсан “Сар шинийн өнгө” хэмээх үзэсгэлэнгийн нээлт болно.

- 18.00 цагаас “Блю мүүн” арт галерейд гэрэл зурагчин, аялагч Г.Ган-Өлзийгийн “Хөх тэнгэрийн орноор” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ. Түүний энэ удаагийн үзэсгэлэн аялал, уран бүтээлийн тайлан үзэсгэлэн болж байгаа бөгөөд үзэсгэлэнгийн үеэр түүний гэрэл зургийн цомог, “Хөх тэнгэрийн орноор” номыг худалдан авах боломжтой аж.

- Спортын төв ордонд энэ сарын 3-9-нд Боксын насанд хүрэгчдийн УАШТ улсын аварга шалгаруулах тэмцээн болно.

- Баянзүрх дүүргийн шүүхэд “Капитал” банкны удирдлагуудын шүүх хурал болно.

Түлхүүр үг:Өнөөдөр болох үйл явдлууд
Хуваалцах