Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдөр болох үйл явдлууд /2014.02.18/

08:00 цагт Төрийн аудитын байгууллагын Удирдах ажилтны зөвлөгөөн Гадаад харилцааны яамны "Зөвшилцөл" танхимд эхэлнэ. Тус зөвөлгөөн нь 02 сарын 18-20 нд болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр болох үйл явдлууд /2014.02.18/
Өнөөдөр болох үйл явдлууд /2014.02.18/. Зураг: МҮОНРТ

08:00 цагт Төрийн аудитын байгууллагын Удирдах ажилтны зөвлөгөөн Гадаад харилцааны яамны "Зөвшилцөл" танхимд эхэлнэ. Тус зөвөлгөөн нь 02 сарын 18-20 нд болно.

10:00 цагт 21 аймаг болон нийслэлийн 100 сургуульд физикийн лабораторийг сургалтанд ашиглах аргачлалыг танилцуулах сургалт Багшийн хөгжлийн ордон, 44-р сургууль дээр тус тус зохион байгуулагдана. Сургалтын нээлтэнд БШУ-ны сайд оролцоно. /Харилцах утас: 97113649, 98119897/

11:00 цагт Хувьсгалт Залуучуудын эвлэлээс "Монгол ньюс" мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийнэ.

12:00 цагт “Иргэний эрх нь зөрчигдөж, хэлмэгдсэн гишүүдээ хамгаалах санаачлага” сэдэвт уулзалт Тусгаар Тогтнолын Ордны Бага танхимд болно. Уулзалтад МАН-ын Нарийн бичгийн дарга, УИХ дахь МАН-ын бүлэг, Хяналтын Ерөнхий хороо, Намын дэргэдэх төрийн бус байгууллагуудын төлөөлөлүүд тус тус оролцоно. Уулзалтаар Б.Энхбаяр Т.Сайнжаргал нар “Ерөнхий сайдын багцийн асуудал болон цагдаагийн байгууллагад хэрхэн шалгагдаж байгаа талаараа мэдээлэл хийнэ.

13:10 цагт “Гал үндэстэн” холбооноос урангүй Монгол болон Ц.Мөнхбаяр нарын асуудлаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.

14:00 цагт Бизнес эрхлэгчдийн аюулгүй байдлыг хангах холбооноос “Харилцаа холбооны зохицуулах хорооны буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон 50-тай дугаар эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах” асуудлаар хэвлэлийн хурал хийнэ. Шинэ дэлхий телевизийн хэвлэл мэдээллийн төвд болно. Утас: 99070054

Монгол ньюс дээр "Худалдааны сургуулийг устгах нь хэнд ашигтай вэ" сэдвээр хэвлэлийн бага хурал зохион байгуулагдана.

Хуваалцах