Өнөөдөр болох үйл явдлууд /2017.05.25/
Өнөөдөр буюу 2017 оны тавдугаар сарын 25-ны Пүрэв гарагт болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Өнөөдөр буюу 2017 оны тавдугаар сарын 25-ны Пүрэв гарагт болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.
ХАНГАРДИ ОРДОН
11:00 цагт: Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхтэй холбоотойгоор Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 88097606, 325044
ХЭВЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭН
11:00 цагт: “Хот төлөвлөлтийн хямралаас залхаж байна” сэдвээр мэдээлэл хийнэ.
"МОНГОЛ НЬЮС" МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
11:00 цагт: Япон-Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулсан хоёр улсын уран бүтээлчдийн хамтарсан урлагийн тоглолтын талаар мэдээлэл өгнө.
12:00 цагт: Монголын өмгөөлөгчдийн холбооны НЗДТГ-тай байгуулсан санамж бичгийн хүрээнд “Өмгөөлөгч-Танд тусалъя” иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийг тав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.
12:30 цагт: Эх орноосоо урвах гэмт хэргийг эрүүгийн хуулиас хассан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх зөрчигдсөн болон сонгуулийн хар машины асуудлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд, цэрэг, тусгай албаны алба хаагчдын төлөөлөл хамтран мэдээлэл хийнэ.13:00 цагт: Эко автомашин импортлогчид, Автомашин экспортлогчдын нэгдсэн холбоо, Тээвэр зохицуулалтын нэгдсэн холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ12:00 цагт:ЭМЯ гадна талбайд Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газруудад Яаралтай түргэн тусламжийн 10 гаруй автомашин гардуулна. Эрүүл мэндийн салбарын парк шинэчлэлийн ажил үргэлжилсээр 99179899ХҮРЭЭ ДЭЭД СУРГУУЛЬ13.00 цагт: БГД-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх тухай хэлэлцүүлэг Хүрээ дээд сургуулийн зааланд хийх гэж байна. Утас: 95141117ТӨРИЙН ОРДОН14:00 цагт: Төрийн ордны "Г" танхимд ОУВС-ийн захирлуудын зөвлөлийн хурал хуралдсантай холбогдуулан Сангийн яам, Монгол банк, ОУВС-гийн суурин төлөөлөгчийн газраас хамтарсан хэвлэлийн хурал хийж мэдээлэл өгнө.


















