Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдөр болох үйл явдлууд

Өнөөдөр 10.00 цагт МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн их танхимд ”Бизнес эрхлэгчдэд зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг танилцуулах” уулзалт зөвлөгөөн болно. 11 цагт The Blue Sky зочид буудлын хурлын танхимд “Монгол Улсын Эрүүл мэндийн тогтолцооны үнэ…

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр болох үйл явдлууд
Өнөөдөр болох үйл явдлууд. Зураг: МҮОНРТ
  • Өнөөдөр 10.00 цагт МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн их танхимд ”Бизнес эрхлэгчдэд зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг танилцуулах” уулзалт зөвлөгөөн болно.

  • 11 цагт The Blue Sky зочид буудлын хурлын танхимд “Монгол Улсын Эрүүл мэндийн тогтолцооны үнэлгээ” Номын нээлт болно. Уг арга хэмжээд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, ДЭМБ-ын Ерөнхий захирал Маргарет Чан болон албаны бусад хүмүүс оролцоно.

  • “MN” мэдээллийн төвд “11:00 цагт И .Е.Репиний нэрэмжит улсын уран зураг, уран баримал, уран барилгын академийн анхны монгол багш, зураач Бадамын Отгонтүвдэнгийн “Төвөргөөн чимээ” үзэсгэлэнгийн талаар “976” арт галерей төвөөс мэдээлэл хийнэ.

  • 11:30 цагт Зам тээврийн яам, БОНХЯ, Онцгой байдлын ерөнхий газраас үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, аврах хантааз, хэрэгслийг танилцуулах талаар хэвлэлийн хурал зарлалаа.

·

Түлхүүр үг:Өнөөдөр болох үйл явдал
Хуваалцах