Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдөр болох үйл явдлууд

10.00 цагаас БШУЯ-ны дэд сайд Б.Ургамалцэцэг, БШУЯ-ны Барилга захиалагчийн албаны дарга О.Мөнхбаяр, АН-ын бүлгээс 1 гишүүн, 1000 оюутны байрыг санаачлагч УИХ-ын гишүүн А.Телейхан, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нар оюутны Б хот…

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр болох үйл явдлууд
Өнөөдөр болох үйл явдлууд. Зураг: МҮОНРТ
  • 10.00 цагаас БШУЯ-ны дэд сайд Б.Ургамалцэцэг, БШУЯ-ны Барилга захиалагчийн албаны дарга О.Мөнхбаяр, АН-ын бүлгээс 1 гишүүн, 1000 оюутны байрыг санаачлагч УИХ-ын гишүүн А.Телейхан, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нар оюутны Б хотхонд баригдаж буй 1000 оюутны байрны барилгын ажлын явцтай танилцаж, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэхээр болжээ.

  • Монгол Улс Нээлттэй Засаглалын Түншлэлд нэгдэн ороход хэрэгжүүлэх Үйл Ажиллагааны Үндэсний Төлөвлөгөө боловсруулах хэлэлцүүлэг өнөөдөр 10.00 цагт Төрийн ордны Иргэний танхимд болно.

  • 10.00 цагаас ХСҮТ-д “Хавдрын эсрэг үндэсний аян-2013” –ын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол болно. Ёслолд Эрүүл мэндийн сайд Н.Удвал болон ХААН банк, МҮОНРТ-ын удирдлагууд оролцоно.

  • 20.00 цагаас Ганг Виктор Цойн дурсгалд зориулсан амьд тоглолтыг зохион байгуулах гэж байна. Тоглолт “Street 13” pub-д болно.

  • И.Е.Репиний нэрэмжит Улсын уран зураг, уран баримал, уран барилгын академийн анхны монгол багш, зураач Б.Отгонтүвдэнгийн "Төвөргөөн чимээ" үзэсгэлэнгийн нээлт “MaxMall” төвийн тавдугаар давхарт байрлах 976 галерей-д болно.


Түлхүүр үг:Өнөөдөр болох үйл явдлууд
Хуваалцах