Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдөр болох үйл явдлууд

· Өнөөдөр буюу 09:00 цагт Хангарьд ордны 14 давхарт хурлын Б зааланд “Биотехнологи ашиглан хөрсний бохирдлыг бууруулах арга технологийг Монгол улсад ашиглах, нутагшуулах” сэдэвт уулзалт семинар болно.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр болох үйл явдлууд
Өнөөдөр болох үйл явдлууд. Зураг: МҮОНРТ

· Өнөөдөр буюу 09:00 цагт Хангарьд ордны 14 давхарт хурлын Б зааланд “Биотехнологи ашиглан хөрсний бохирдлыг бууруулах арга технологийг Монгол улсад ашиглах, нутагшуулах” сэдэвт уулзалт семинар болно.

· ”Гэрэлт цалиг” ТББ-аас зохион байгуулах гэж буй ”Амьд байгалиа хайрлая” аяны хэвлэлийн бага хурал өнөөдөр 11.00 цагт ”356 Нээлттэй Мэдээллийн Төв”-д болно.

· 09.00 цагт Төрийн ордны Б танхимд ”Монголын төмөр замын хөгжлийн асуудлууд” сэдэвт Эрдэм шинжилгээний бага хурал болно.

· ”Амгалан” дулааны станцын шав тавих ёслол өнөөдөр 11.00 цагт болно.

· Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нийслэл хотын хамгийн анхны газрын усан оргилуур босох гэж байна. Тус усан оргилуурын нээлт 11.30 минутаас болох бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн удирдлагууд оролцоно.

· 11:00 цагт БШУЯ-ны 401 тоотод Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр болон БШУЯ-ны газар, хэлтсийн дарга нар сэтгүүлчидтэй уулзаж, салбарын хүрээн дэх цаг үеийн бүх асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

· Өнөөдөр 12:00 цагт Спортын төв ордонд ХАХНХЯ-аас зохион байгуулж буй ”Залуус лиг 2013” сагсан бөмбөгийн тэмцээний нээлт болно. Нээлтийн ажиллагаанд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ оролцно.

Түлхүүр үг:Өнөөдөр болох үйл явдлууд
Хуваалцах