Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдөр болох үйл явдлууд

· ”Түгээмэл хөгжил” төв, Улсын халамж үйлчилгээний ерөнхий газар хамтран ”Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах нөхцөл, боломж” сэдвээр өнөөдөр 10.00 цагаас Япон-Монголын төвд олон улсын семинар зохион байгуулна.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр болох үйл явдлууд
Өнөөдөр болох үйл явдлууд. Зураг: МҮОНРТ

· ”Түгээмэл хөгжил” төв, Улсын халамж үйлчилгээний ерөнхий газар хамтран ”Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах нөхцөл, боломж” сэдвээр өнөөдөр 10.00 цагаас Япон-Монголын төвд олон улсын семинар зохион байгуулна.

· 1950-1960-аад оны улс төрийн хэлмэгдэгсэд ба тэдний цагаатгалын асуудлаар Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбооноос өнөөдөр 11.00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ

· Өнөөдөр 10.30 цагт Шилмэл загварын байранд шинээр үйлдвэрлэгдсэн сурагчийн дүрэмт хувцасны загвар, материалыг нээлттэй танилцуулж, үнэ, хүртээмжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

· 09.40-д УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Л.Болд нарын гишүүд санаачлан “Зарим нутаг дэвсгэрийг тусгай хамгаалалттай газрын хилийн заагаас чөлөөлж, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их хурлын тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барина.

· ”Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах нөхцөл, боломж” сэдэвт олон улсын семинарын нээлт өнөөдөр 10.00 цагаас болно.

·12.30 цагт Төрийн ордны А танхимд "Ерөнхий сайдын 30 минут" уулзалт болно

Хуваалцах