Өнөөдөр болох үйл явдлууд
10.00 цагт Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэд байрлах "New Corporate"-ын 16-н давхарт байрлах "V LOUNG"-д “Blue” хамтлагийн тоглолтын талаар хэвлэлийн хурал болно. 11.00 цагт Соёл урлагийн салбар ялгаварлан гадуурхалтгүй салбар болж байгаа талаар…
Мэдээллийн алба

10.00 цагт Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэд байрлах "New Corporate"-ын 16-н давхарт байрлах "V LOUNG"-д “Blue” хамтлагийн тоглолтын талаар хэвлэлийн хурал болно.
11.00 цагт Соёл урлагийн салбар ялгаварлан гадуурхалтгүй салбар болж байгаа талаар ССАЖЯ-нд мэдээлэл хийнэ.
11.00 цагт ШУТИС-иас ахлах сургууль байгуулсантайгаа холбогдуулсан хэвлэлийн бага хурал.
13.00 цагт Нийслэлийн багш нарын бага хурал Хүүхдийн ордонд эхэлнэ.
14.00 цагт Өрх, орон нутгийн сайн дурын идэвх ороцоог сайжруулах зорилгоор Хан-Уул дүүрэгт хэрэгжүүлсэн ”Хөгжлийн хөтөч” аяны хаалтын ажиллагаа Хан-Уул дүүргийн Соёлын ордонд эхэлнэ.
15.00 цагт "Үнэн сонин"-ы байранд "Ачит амирлин" сангийн тэргүүн, Гранд ложистик олон улсын тээвэр зуучлалын компанийн ерөнхий захирал Б.Байгальмаа сэтгүүлч Эрдэнцогтод 155889 дугаарт цугласан хандивын мөнгө гардуулна
18.00 цагт Үндэсний Барилга консерциум байгуулагдсаны нээлтийн ёслолын ажиллагаа Төр засгийн үйлчилгээний ЭЛИТ төвд болно.
БНХАУ-ын Юуньань мужийн "Ард түмний гадаадтай найрсгаар харилцах нийгэмлэг"-ийн дэд дарга Чэн Юуньчуанаар ахлуулсан төлөөлөгчдийн айлчлал үргэлжилнэ.
Хуульчдын анхдугаар их хурлын санал хураалт явагдана.


















