Өнөөдөр болох үйл явдлууд
БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболдоор ахлуулсан Мазаалай баавгайг хамгаалал сэдвээр хэвлэлийн бага хурал өнөөдөр (2013.08.28) 11:30 цагаас БОНХЯ-ны “ХААН” танхим болно.
Мэдээллийн алба

10:00 цагт ССАЖЯ-нд БНХАУ-ын Наньжин хотноо болсон Азийн өсвөр үеийнхний II наадамд амжилттай оролцсон баг тамирчдыг дэд сайд М.Түмэнжаргал хүлээн авна. Утас 88008075
10:00 цагаас МХЕГ-ын хурлын танхимд хэвлэлийн хуралтай. Шинэ Зеландын “Фонтерра” үйлдвэрт үйлдвэрлэсэн шар сүүний уургийн хатаасан бэлдмэл нь нянгаар бохирдсон, түүгээр хүүхдийн сүү тэжээл, уургийн бэлдмэл үйлдвэрлэгдсэн байж болзошгүй мэдээлэл гарсантай холбогдуулан МХЕГ-аас улсын хэмжээнд хийгдсэн шалгалтын дүнг танилцуулна.
11:00 цагаас ШӨХТГ-аас мэдээлэл хийнэ. Энэ үеэр Улаанбаатар хотын таксинууд стандартын дагуу явдаг болохоор боллоо, онгоцны билет буцаахад шимтгэл төлөхгүй болсон болон цаг үеийн асуудлаар ярилцана. 91021020, 262343
11:00 цагт“MN” мэдээллийн төвд Ардчилалд ухаантай, хайртай залуусын төвөөс “DemoCrazy” багт наадам зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.
11:30 цагаас БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболдоор ахлуулсан "Мазаалай баавгайг хамгаалал" сэдвээр хэвлэлийн бага хурал БОНХЯ-ны “ХААН” танхимд болно. Утас: 260718, 99106727
11:30 цагаас "Монгол Ньюс" мэдээллийн төвд Залууст хандаж үйл ажиллагаагаа явуулдаг Демокрейзи байгууллагаас 9 сарын 7-нд зохион байгуулах гэж буй "Democrazy carnival"-ийн талаар хэвлэлийн бага хурал болно.
11:30 цагт “Discover Mongolia” уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болох гэж байгаатай холбогдуулж Уул уурхайн ассоциациас хэвлэлийн бага хурал зарлалаа.
12:00 цагт Өмнөд Америкийн “Имайра” амьд хөгжмийн хамтлагийн Монголд хийх тоглолтын мэдээллийг сонирхоорой.
14:00 цагаас сурагчийн дүрэмт хувцсыг ерөнхий боловсролын сургуулиудаар дамжуулан хүүхдүүдэд хүргэх болсон талаар БШУЯ-наас өнөөдөр мэдээлэл хийнэ. Энэ үеэр дүрэмт хувцасны чанар хүртээмж, үнийн асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна.


















