Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдөр болох үйл явдлууд

· 11.00 цагт дүрэм зөрчиж 1-р эгнээнд автомашинаа тавьсан жолооч нарын автомашиныг ачиж журамлах талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээлэл хийнэ. Хэвлэлийн бага хурал СТӨ-ний хойд тал, Туушин компанийн урд талын замд болно. Хэвлэлийн хурлаар автомашин журамлах гурван төрлийн машиныг танилц

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр болох үйл явдлууд
Өнөөдөр болох үйл явдлууд. Зураг: МҮОНРТ

·11.00 цагт дүрэм зөрчиж 1-р эгнээнд автомашинаа тавьсан жолооч нарын автомашиныг ачиж журамлах талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээлэл хийнэ. Хэвлэлийн бага хурал СТӨ-ний хойд тал, Туушин компанийн урд талын замд болно. Хэвлэлийн хурлаар автомашин журамлах гурван төрлийн машиныг танилцуулна.

·11.30 цагт МАН-ын Шинэчлэлийн хорооноос Засгийн газрыг огцруулах асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

·12.00 цагт ”Иргэдийн шударга шүүх”, “Зөв Монголын төлөө хөдөлгөөн” төрийн бус байгууллагаас шинэчлэлийн Засгийн газар болон Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд асуулга хүргэх талаараа мэдээлэл хийнэ.

·12.30 цагт Гадаадын хөрөнгө оруулагчдын “Invest Mongolia 2013” чуулга уулзалт болохтой холбогдуулж ерөнхий зохион байгуулагч “Фронтиер” компаниас мэдээлэл хийнэ.

·13 цагт Хан-Уул дүүргийн Багш нарын бага хурал өнөөдөр Буян- Ухаа цогцолбор сургууль дээр болно.

·14 цагт "Гацуурт"-ын Л.Чинбатын нийслэлийн өмчит газарт хууль бусаар баригдаж байгаа барилгыг Хотын захирагч Э.Бат-Үүл өөрийн биеэр очиж үзнэ.

·14цагт НМХГ сургууль, цэцэрлэгт хийсэн шалгалтын дүнг танилцуулна.

Хуваалцах