Өнөөдөр болох үйл явдлууд
Өнөөдөр Богд Хан уулын мод орчмын хог хаягдлыг Батлан Хамгаалах яамтай хамтран цэвэрлэх ажлыг эхлүүлнэ. Цэвэрлэгээ БХЯ-ны гаднаас 08:30 цагт хөдлөнө. Утас: 9913 0782
Мэдээллийн алба

09.30 цагаас “Тайванийн эмнэлгийн үйлчилгээ” танилцуулах уулзалт, хэвлэлийн бага хурал Улаанбаатар зочид буудлын 6 давхарт “Хархорин” танхимд болно. Уулзалт 14.00-16.00 цагт олон улсын эмч нарын хорт хавдар болон бусад өвчний үнэ төлбөргүй үзлэг, зөвлөгөөгөөр үргэлжилнэ.
10.00 цагаас Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын А танхимд болж, “Монгол наадам” цогцолбор ОНӨТҮГ байгуулах тухай, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ байгуулах төсөл, “Дэнж сансар-Өргөө” ОНӨААТҮГ-н 50 жилийн ойг тэмдэглэх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.
10.00 цагаас "Монгол-Ус" ТӨҮГазрын хурлын зааланд Солонгос Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Усны чанарыг сайжруулах тоног төхөөрөмж суурилуулах ажлыг хэрэгжүүлсэн төслийн нээлтийн арга хэмжээ болно.
11.00 цагт "Төрийн албаны мерит тогтолцоо-Туршлага, сургамж, сорилт, боломж” сэдэвт олон улсын чуулга уулзалтын талаар Төрийн ордны Г танхимд Төрийн албаны зөвлөлөөс хэвлэлийн бага хурал хийнэ.
11.30 цагаас Төрийн ордны хуралдааны Б танхимд УИХ-ын гишүүн С.Ганбаатарын санаачилгаар "100 хувь цэцэрлэгт санаачилга" сэдэвт уулзалт ярилцлага болно.
13.00 цагаас Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын тайзнаа "Эрх цагаан унага" хүүхдийн дуулалт бүжгэн жүжгийн ном болон СD клипний нээлтийн хэвлэлийн бага хурал болно.
15.00 цагаас “Хяналт-хэрэгжилт-хариуцлага” цахим хурал Төрийн ордонд болно.
“Монгол ньюс” мэдээллийн төвд
12.00 цагт Хувиараа ашигт малтмал олборлогч иргэд орон нутагт үйл ажиллагаа явуулахад Засаг дарга нарын хууль бус үйлдэл хүндрэл учруулж үүний улмаас хүний амь нас хохирсон асуудлаар Монголын бичил уурхайн нэгдсэн “Дээвэр” холбооноос мэдээлэл хийнэ.
12.30 цагт ШУТИС-ийн оюутны холбооноос сургалтын төлбөр нэмэгдсэнтэй холбогдуулж хэвлэлийн бага хурал зарлалаа.
"Үндэсний мэдээллийн төв"-д
11.00 цагаас "Хүүхэд ирээдүйн эзэд" ТББ -аас хэвлэлийн хуралтай.
-Бүгд Найрамдах Беларусь улсын Ерөнхий сайд М.В.Мясникович манай улсад хүрэлцэн ирнэ.
-Эрчим хүчний яам Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагтай хамтран “Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний бэлэн байдал” хэлэлцүүлгийг Улаанбаатар хотноо эхлүүлнэ.
11:00 цагт Ардчилалд ухаантай, хайртай залуусын төвөөс “DemoCrazy” багт наадам зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.
11:30 цагт “Discover Mongolia” уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болох гэж байгаатай холбогдуулж Уул уурхайн ассоциациас хэвлэлийн бага хурал зарлалаа.
12:00 цагт Өмнөд Америкийн “Имайра” амьд хөгжмийн хамтлагийн Монголд хийх тоглолтын мэдээллийг сонирхоорой.
11:00 цагаас Зууны мэдээгийн "Үндэсний мэдээллийн төв"-д "Хүүхэд ирээдүйн эзэд" ТББ -аас хэвлэлийн хуралтай, 96558086
10:00 цагаас "Монгол-Ус" ТӨҮГазрын хурлын зааланд Солонгос Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Усны чанарыг сайжруулах тоног төхөөрөмж суурилуулах ажлыг хэрэгжүүлсэн төслийн нээлтийн арга хэмжээ болно. холбогдож мэдээлэл авах утас: 99091102
12:30 цагт ШУТИС-ийн оюутны холбооноос сургалтын төлбөр нэмэгдсэнтэй холбогдуулж хэвлэлийн бага хурал зарлалаа. . “Монгол ньюс” төвд
Богд уулын унанги модыг Батлан хамгаалах яамнаас цэвэрлэх ажил өнөөдөр эхэлж байна. Утас: 99130782
Өнөөдөр 15:00 цагт Дүрслэх урлагийн музей дээр Динозаврын барималыг хэрхэн хийх талаар АНУ-ын мэргэжилтэн сургалт хийж, үнэмлэхийГ Ц.Оюунгэрэл сайд гардуулахүйл ажиллагаа болно. Утас: 99832119


















