Өнөөдөр болох үйл явдлууд
08:00 цагт Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн Хангарьд ордны 14 давхарт эхэллээ. Шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар холбогдох албаны хүмүүсээс мэдээлэл сонсоно.
Мэдээллийн алба

08:00 цагт Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн Хангарьд ордны 14 давхарт эхэллээ. Шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар холбогдох албаны хүмүүсээс мэдээлэл сонсоно.
09:00 цагт Баянзүрх дүүргийн II хорооны 45 дугээр цэцэрлэгт Азийн хөгжлийн банкны Ядуурлыг бууруулах Япон улсын сангийн буцалтгүй тусламжаар ”Гэр цэцэрлэг” байгуулсныг хүлээлгэн өгнө.
09:00-12:30 цагт Монгол, Европын Судалгаа, инновацийн хамтын ажиллагааны семинар Монгол, Японы төвд зохион байгуулагдана.
10:00 цагт Нийслэлийн ЗДТГ, МУЗГ-ын Тусгай сан Цэвэр агаарын сан, Нийслэлийн агаарын чанарын алба болон Улаанбаатар-Цэвэр агаар төсөл хамтран гэр хорооллын айл өрхтэй хамгийн ойр ажилладаг 7 дүүргийн 880 хэсгийн ахлагч нарыг оролцуулсан зөвлөгөөн Монголын хүүхдийн ордонд болно. Зөвлөгөөнөөр 2013-2014 оны халаалтын улиралд хэсгийн ахлагч нартай хамтарч бүрэн шаталттай зуухыг гэр хорооллын иргэдэд хэрхэн борлуулах талаар танилцуулна.
11:00-17:00 цагийн хооронд Европын холбоо болон гишүүн орнуудаас Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаарх үзэсгэлэн Гадаад харилцааны яамны “Номин” танхимд болно.
11.00 цагтМонгол Ньюс мэдээллийн төвд Гэмтлийн улмаас бүрэн хараагүй болох эрсдэлд ороод буй иргэн П.Даваасумъяа Монголын ард түмэндээ хандан хэвлэлийн бага хурал зарлалаа.
11:00 цагт Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвд Шувуу ажиглах аялалыг хөгжүүлэх зорилгоор бүтээсэн “Монгол орны шувууны фото лавлах” номыг олон нийтэд танилцуулах үйл ажиллгаа болно. Аялал жуучлалын газар, шувуу судлалын мэргэжилтэн оролцоно.
11:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Испани, Аргентин, Грек, Пакистан Улсаас хавсран суух элчин сайдууд ИЖБ-ээ өргөн барина. 9 хөлт цагаан тугт ёслолын танхимд болно.
11.30 цагт Монгол Ньюс мэдээллийн төвд “Их Хөгсү-2” Ойрад түмний урлагийн их наадмын талаарх мэдээллийг сонирхоорой.
12.00 цагт Монгол Ньюс мэдээллийн төвд Язгуур урлагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож гранпри шагнал хүртсэн “Домог” хамтлагийнхан болон Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам нарын уран бүтээлчид сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.


















