Өнөөдөр болох үйл явдлууд
11:00 цагт Хэвлэлийн хүрээлэнд МҮЭХ-ноос цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхийг шаардах жагсаал цуглаан зохион байгуулах болсон талаар мэдээлэл хийнэ.
Мэдээллийн алба

11:00 цагт Хэвлэлийн хүрээлэнд МҮЭХ-ноос цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхийг шаардах жагсаал цуглаан зохион байгуулах болсон талаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт Багшийн хөгжлийн ордонд Засгийн газрын тэтгэлгээр гадаадад сурах гэж буй 40 оюутантай БШУЯ, МОХ-ноос уулзалт хийнэ.
11:40 цагт Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалын дагуу Цагдаагийн байгууллагын тусгай албан тушаалд орох мэргэжлийн шалгалтад тэнцсэн 187 сонсогчид үнэмлэхээ гардаж, тангараг өргөх ёслолын ажиллагаа болно.
11:00 цагт шалгагдаж байгаа томоохон хэргүүд, тус газраас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар Авлигатай тэмцэх газраас мэдээлэл хийнэ.
12:00 цагт ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл Монгол цэргийн музейн үйл ажиллагаатай танилцах бөгөөд 15:00 цагт иргэн н.Дэмбэрэлийн гомдлын мөрөөр Үндэсний музейд ажиллана.
13.00 цагт Монгол ньюс мэдээллийн төвд“Ирээдүй Лиг 2013” сонирхогчдын хөл бөмбөгийн тэмцээний талаар ерөнхий зохион байгуулагч “Монгол даатгал” компаниас мэдээлэл хийнэ.


















