Өнөөдөр болох үйл явдлууд
Өнөөдрөөс хоёр өдөр үргэлжлэх Ойрад түмний ардын урлаг, өв соёлын “Их Хөгсүү-2” их наадам өнөөдөр эхлэнэ. Их Чингис хааны талбайд 11:00 цагт эхлэнэ.
Мэдээллийн алба

11:00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд:
Халхын голд Япончуудыг бут ниргэсний 74 жилийн ойтой холбогдуулан орос, монголын арми хамтарсан хээрийн сургууль, парад болон олон нийтэд зориулсан өргөн хэмжээний ажиллагааг анх удаа явуулах болсон талаар ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Оросын шинжлэх ухаан соёлын төв, Монгол Улсын БХЯ-ны төлөөлөл мэдээлэл хийнэ.
11:00 цагт... СТО-ны 4 давхрын хурлын зааланд INTERNATIONAL CHILDREN'S GAMES 2013 наадмын хэвлэлийн хурал болно. Мөн наадмыг сурвалжлах сэтгүүлч зураглаач нар нэр, цээж зургаа shi_sport@yahoo.com хаягаар явуулна уу? Зохион байгуулах хороо, мандатын комисс.
11:00 цагт... Дэлхийн Дүлий Иргэдийн Нийгэмлэгээс жил бүрийн 9 дүгээр сард “Олон улсын Сонсголгүй иргэдийн өдрүүд”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Өнгөрсөн хугацаанд дэлхий нийтээр “Сонсголгүй иргэдийн соёлын өдрүүд”, “Дохионы хэл-бидний харилцах эрх”, “Хүртээмжтэй боловсрол-Хос хэл”, зэрэг сэдвээр тэмдэглэсэн байна. Энэ жил ДДИН-ээс уриалсан сонсголгүй иргэд нийгмийн харилцаанд “Эрх тэгш” оролцох уриалгыг дэмжин манай улс анх удаагаа энэхүү баярыг тэмдэглэхээр боллоо. Энэ талаарх мэдээллийг дэлгэрэнгүй өгөх хэвлэлийн бага хурал Монгол Ньюс мэдээллийн төвд болно. Утас: 88093607
11:00... Хоёр өдөр үргэлжлэх Ойрад түмний ардын урлаг, өв соёлын “Их Хөгсүү-2” их наадам өнөөдөр Их Чингис хааны талбайд эхлэнэ.
.jpg)
11:00... Солонгос багш хөдөө тосгонд хичээл заах нь ямар үр дүнтэйг эрхэм сэтгүүлчид ирж сурвалжилна уу 91913865
11:00... Дэлхийн анхны тусламжийн өдөрт зориулсан “Замын аюулгүй байдал” сэдэвт уулзалт, өдөрлөг маргааш буюу 2013 оны есдүгээр сарын 13-ны өдөр Сэргээн засалт хөгжлийн Үндэсний төв /Хуучин гэмтлийн эмнэлэгийн баруун залгаа байшин/-д болно. Уулзалт өдөрлөгт МУЗН, Замын цагдаагийн газар, Монгол даатгал компаний удидлагууд оролцоно. 99883396
11:40 минутанд Хэвлэлийн Хүрээлэнд Монгол улс Ази Номхон Далайн Хүн Амын Бага Хуралд 12 төлөөлөгчөө илгээх гэж буй тухай НҮБ-ын Хүн Амын Сангаас мэдээлэл хийнэ.
12:00... “Уурхайн хаалт ба байгаль орчны хамгаалал” ээлжит хурал болно
МХЕГ, ХБНГУ-ын BGR төсөл хамтран зохион байгуулдаг “Уурхайн хаалт ба байгаль орчны хамгаалал” найм дах удаагийн хурал энэ сарын 13-14-ны өдрүүдэд болно. Энэ удаагийн хурал “Уурхайн хаалт, байгаль орчны хамгааллын асуудлаархи төрийн бодлого, хамтын ажиллагаа”, “Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн ажлын өнөөгийн түвшин” гэсэн сэдвийн хүрээнд зохиогдож байгаа бөгөөд Уул уурхайн сайд Д.Ганхуяг, БОНХ-ийн сайд С.Оюун нар оролцож, салбарын эрхзүйн шинэчлэл, баримтлах бодлогын талаар илтгэл тавих юм. Мөн МХЕГ, АМГ зэрэг холбогдох агентлагууд, ТББ, аж ахуйн нэгжүүд оролцож “Уул уурхайн салбарын эрхзүйн шинэчлэл”, “Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн байдал, анхаарах асуудлууд”, “Уул уурхайн салбар дахь эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал”, “Бичил уул уурхай дахь байгаль орчны хамгааллын асуудал”, “Байгаль орчныг хамгаалахад хэвлэл мэдээллийн үүрэг”, “Налайхын их уурхайн өнгөрсөн, одоо, ирээдүй” зэрэг сэдвүүдээр илтгэл тавигдана.
Хуралдаан эхний өдөр Кемпински зочид буудалд болох ба удаах өдөр нь Төв аймгийн Заамар суманд Баянгол уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн төслийн үйл ажиллагаатай танилцах юм. Лавлах утас. 261425
ИЛГЭЭЛТЭЭР ИРСЭН СОЛОНГОС БАГШ НАР ХӨДӨӨ СУМАНД АЖИЛЛАНА.
Маргааш/2013,09,13/ 12:00 цагт Сөүл ресторанд Солонгосоос ирсэн 25 багшийг хоёр сарын хугацаанд ажиллах шинэ албанд нь "томилно". Хүндэтгэлийн арга хэмжээнд БШУ-ны дэд сайд Б.Ургамалцэцэг оролцоно.
Тодруулах нь: БШУЯ, ЮНЕСКО-той хамтран "Монгол-Солонгосын багш солилцооны хөтөлбөр"-ийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна. Хөтөлбөр ёсоор манай улсаас хоёр удаагийн ээлжээр ЕБС, цэцэрлэгийн 40 багш Солонгос улсад гурван сар ажиллаж туршлага судлаад ирсэн. Харин энэ удаад Солонгос багш нар манай улсад, тэр дундаа хөдөө орон нутаг, нийслэлийн захын дүүргүүдийн сургууль, цэцэрлэгт ажиллахаар ирээд байгаа юм.
12:00... Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газартай хамтран зохион байгуулдаг “Улаанбаатар Түншлэл” 18 дахь удаагийн Олон Улсын Намрын үзэсгэлэн яармаг 2013 оны 9 дүгээр сарын 12-16-ны өдрүүдэд Мишээл ЭКСПО төвд зохиогдоно. Утас 89099099


















