Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдөр болох үйл явдлууд

09.00 цагт “КОМПАНИЙН ЗАСАГЛАЛ БА АУДИТЫН ТОГТОЛЦОО” сэдэвт үндэсний семинар Төрийн ордны ”Б” танхимд болно.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр болох үйл явдлууд
Өнөөдөр болох үйл явдлууд. Зураг: МҮОНРТ

09.00 цагт “КОМПАНИЙН ЗАСАГЛАЛ БА АУДИТЫН ТОГТОЛЦОО” сэдэвт үндэсний семинар Төрийн ордны ”Б” танхимд болно.

11.00 цагт ХАЙЛААСТ” дэд станцын шинэчлэлийн ажлыг хүлээн авах ёслолын ажиллагаа Хайлааст дэд станц дээр болно. Ёслолын ажиллагаанд Эрчим хүчний сайд М.Сономпил, ТНБД Д.Дэлгэрцогт, НИТХ-ын дарга Д.Баттулга, НЗД бөгөөд УБ хотын захирагч Э.Бат-Үүл оролцоно.

11.00 цагт БОНХЯ-ны Хаан танхимд БОНХ-ийн дэд сайд Б.Тулга есөн дүүргийн Засаг дарга нарт яамны туг гардуулж өгөх ёслолын ажиллагаа болно.

11.00 цагт Монголын банкуудын холбоон дээр Орон сууцны найман хувийн зээлийн санхүүжилтийн II шатны нээлтийн арга хэмжээ болно.

11.30 цагтАлдарт эхчүүдийн эрхийг хамгаалах “Энхийн өргөө” төрийн бус байгууллагаас хэвлэлийн бага хурал зарлалаа.

15.00 цагт ШУТИС-ийн төв байрны гурван давхарт ”Англи хэлний багш нарын олон улсын форум” эхэлнэ.

17.00 цагт ”Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд ”ИНСТОЛЛЯЦ, МОДЕРН УРАН ЗУРАГ” уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн нээлтээ хийнэ.

Түлхүүр үг:Өнөөдөр болох үйл явдал
Хуваалцах