Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдөр болох үйл явдлууд

9:00 цагт Захиргааны хэргийн шүүхэд Нефть импортлогч компаниудад ногдуулсан 17 тэрбумын хэргийг шүүх хурал эхэлнэ. О.Магнай дарга өөрийн биеэр очиж тайлбар өгнө.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр болох үйл явдлууд
Өнөөдөр болох үйл явдлууд. Зураг: МҮОНРТ

9:00 цагт Захиргааны хэргийн шүүхэд Нефть импортлогч компаниудад ногдуулсан 17 тэрбумын хэргийг шүүх хурал эхэлнэ. О.Магнай дарга өөрийн биеэр очиж тайлбар өгнө.

Зүүн Азийн орнуудын ЮНЕСКО-гийн “Хүн ба шим мандлын нөөц газар”- ын сүлжээний 13 дахь удаагийн хурал энэ сарын 21-25-ны хооронд Улаанбаатар хотноо болно. Нээлтийн ажиллагаа өнөөдөр 09:30 цагт Улаанбаатар зочид буудлын 6 давхарт Хархорин танхимд болох бөгөөд 11.00 цаг хүртэл үргэлжилнэ. Хурал 18.00 цаг хүртэл үргэлжилнэ.

10.30 цагт Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд МҮХАҮТ, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ хамтран хоёр талын бизнес уулзалтыг ГХЯ-ны Хурлын танхимд зохион байгуулна.

11.00 цагтMN мэдээллийн төвд ХЗЯ-наас хэрэгжүүлж буй Архидан согтуурахын эсрэг хяналт тавих ажлын хүрээнд хийх “Эрүүл сонголт-Тайван амьдрал” үйл ажиллагааны талаарх мэдээлэл хүргэнэ.

11.30 цагт MN мэдээллийн төвд Эдийн засгийн хөгжлийн яам, ҮТЕГ, НДЕГ, Мэргэшсэн нягтлан бодогчдын институт, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг хамтран мэдээлэл хийнэ.

Хуваалцах