Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: “Борхойн тал” авто тээвэрчдийн холбооноос мэдээлэл хийнэ

11:00 цагт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын “Борхойн тал” авто тээвэрчдийн холбооноос МҮОНРТ-ийн Олон Нийтийн Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: “Борхойн тал” авто тээвэрчдийн холбооноос мэдээлэл хийнэ
ӨНӨӨДӨР: “Борхойн тал” авто тээвэрчдийн холбооноос мэдээлэл хийнэ. Зураг: МҮОНРТ

08:30 цагт Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн Хангарди ордны 1 давхарт болно. Тус зөвлөлгөөнөөр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлуудаа танилцуулна. Утас: 88054500


09:00 цагт “Монголын усан хангамж, орчны ариун цэвэр, эрүүл ахуйн салбарын шинэчлэл, цаашдын хандлага”-н 6-дахь удаагийн чуулган, эрдэм шинжилгээний бага хурал ШУТИС Төв номын сангийн 6-р давхрын хурлын зааланд болно. Утас: 88029087


11:00 цагт “Босоо хөх Монгол” бүлгэмээс цаг үеийн асуудлаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


11:00 цагт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын “Борхойн тал” авто тээвэрчдийн холбооноос МҮОНРТ-ийн Олон Нийтийн Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа. Тээврийн салбарт шударга өрсөлдөөн тогтоох, үндэсний эрх ашгийг дээдлэх зорилгоор энэ сарын 25-наас боомтын болон хот хоорондын хөдөлгөөнийг зогсоохоо мэдэгдэж, Зам тээврийн яам, Авто тээврийн үндэсний төвийн нэр бүхий албан хаагчдад хариуцлага тооцох тухай зэрэг мэдээлэл өгөх юм байна. Утас: 96562611


11:30 цагт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэн Г.Цэцэгмаа нөхрийнхөө гарт амиа алдсан талийгаач дүү Г.Дарханцэцэгийн хэргийн талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлнэ.

Хуваалцах