Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдөр бүх нутгаар багавтар үүлтэй, хур тундас орохгүй...

Бүх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 0-5 хэм, Алтайн өвөр говиор 15-20 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр бүх нутгаар багавтар үүлтэй, хур тундас орохгүй...
Өнөөдөр бүх нутгаар багавтар үүлтэй, хур тундас орохгүй.... Зураг: МҮОНРТ

Бүх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 0-5 хэм, Алтайн өвөр говиор 15-20 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 12-14 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 хэм хүйтэн, харьцангуй чийг 46 хувь, агаарын даралт 883 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2014 оны 4 дүгээр сарын 04-нөөс 2014 оны 4 дүгээр сарын 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

6-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 7-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 4-нд зүүн зүгийн нутгаар, 6-нд Алтайн уулсаар, 7-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 14-19 хэм дулаан байна. 7-нд нутгийн баруун хойд хэсгээр өдөртөө сэрүүснэ.

Хуваалцах