Өнөөдөр бүх нутгаар бороо орохгүй, дулаан байна
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр бүх нутгаар бороо орохгүй, дулаан байна.
Мэдээллийн алба

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр бүх нутгаар бороо орохгүй, дулаан байна.
2020 оны 5 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дулаарч Монгол-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Онон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон Орхон-Сэлэнгийн саваар 22-27 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө дулаарч 18-20 хэм дулаан байна.
2020 оны 05 дугаар сарын 04-нөөс 05 дугаар сарын 08-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
4-нд зүүн аймгуудын нутгийн зүүн, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо, 6-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-нд зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 4-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, 5-нд баруун аймгуудын нутгаар, 6-нд ихэнх нутгаар, 7-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 17-22 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна. 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 7-нд ихэнх нутгаар сэрүүснэ.


















