Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдөр буян хийвэл хэмжээлшгүй их үржинэ

Д.Чойжамцаас энэ жилийн өнгийг асуухад “Гал бичин жил монголчуудад ээл буянаа өгсөн сайхан жил байна. Энэ өдрүүдийг бурханы шашинтай улс орнууд бэлгэшээн, муу бүхнийг тэвчиж, сэтгэлээ ариусган, буян үйлдэхийг эрхэмлэж ирсэн уламжлалтай.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр буян хийвэл хэмжээлшгүй их үржинэ
Өнөөдөр буян хийвэл хэмжээлшгүй их үржинэ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр хаврын тэргүүн сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр тохиож байна. Энэ өдөр үйлдсэн буян хэмжээлшгүй их үрждэг хэмээн бэлгэшээдэг учраас Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд сүсэгтэн олон олноор цугларчээ. Энэ үеэр МБШТ Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамцаас энэ жилийн өнгийг асуухад “Гал бичин жил монголчуудад ээл буянаа өгсөн сайхан жил байна. Энэ өдрүүдийг бурханы шашинтай улс орнууд бэлгэшээн, муу бүхнийг тэвчиж, сэтгэлээ ариусган, буян үйлдэхийг эрхэмлэж ирсэн уламжлалтай. Шинийн 15-ны Ерөөлийн хурал маргааш ч үргэлжилнэ. Учир нь шинийн долооны өдөр тасарч, шинийн зургаанаас найман руу шилжсэнтэй холбоотой юм” гэв. Тиймээс сүсэгтэн олон маргааш ч засал номоо хийлгэхэд нэн тохиромжтой аж.

Хуваалцах