Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: “COVID-19”-ийн 10 мянган ширхэг оношлуур Эрүүл мэндийн яаманд өгнө

- Өнөөдөр буюу 2020 оны аравдугаар сарын 8-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: “COVID-19”-ийн 10 мянган ширхэг оношлуур Эрүүл мэндийн яаманд өгнө
ӨНӨӨДӨР: “COVID-19”-ийн 10 мянган ширхэг оношлуур Эрүүл мэндийн яаманд өгнө. Зураг: МҮОНРТ

- Өнөөдөр буюу 2020 оны аравдугаар сарын 8-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

“Туушин” зочид буудал

09:00 цагт: "Цахим үндэстэн" форум болно. Утас: 94999598

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

11:00 цагт: "COVID-19" халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийнэ.

MN-МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11:00 цагт: Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөл хэвлэлийн хурал зохион байгуулна.

ШУТИС

11:30 цагт: БШУЯ-ны харьяа "Инженер, технологийн дээд боловсрол" төслийн хүрээнд Япон улсад шилжин суралцах эхний ээлжийн 50 оюутанд батламж гардуулах ёслол болно. Утас: 315566, 80060849, 99832535

Гэмтэл, Согог Судлалын Үндэсний Төв

12:00 цагт: ГССҮТ-ийн Төвлөрсөн ариутгалын тасгийн барилгын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлийн нээлтийн арга хэмжээ болно. Утас: 99797227, 88108953

Хэвлэлийн Хүрээлэнгийн мэдээллийн төв

12:00 цагт: ХҮН-аас Сүхбаатар дүүргийн ИТХ-ын сонгуульд 10 дугаар тойрогт нэр дэвшигч Л.Ану-Үжингийн штабаас мэдээлэл хийнэ.

Гадаад харилцааны яам

13:30 цагт: Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан “Монгол Улс, БНСУ-ын түншлэлийн харилцаа-30 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулна. Утас: 91118403

Монголын Улаан загалмай нийгэмлэг

15:00 цагт: Монголын Улаан загалмай нийгэмлэгээс “COVID19”-ийн 10 мянган ширхэг оношлуур Эрүүл мэндийн яаманд гардуулж өгнө.

Хуваалцах