Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Дарьганга хийцийн мөнгөн эдлэл, 200 гаруй үзмэрийг дэлгэнэ

- Өнөөдөр буюу 2019 оны долдугаар сарын 19-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: Дарьганга хийцийн мөнгөн эдлэл, 200 гаруй үзмэрийг дэлгэнэ
ӨНӨӨДӨР: Дарьганга хийцийн мөнгөн эдлэл, 200 гаруй үзмэрийг дэлгэнэ. Зураг: МҮОНРТ

- Өнөөдөр буюу 2019 оны долдугаар сарын 19-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

“Рамада” зочид буудал

09:00 цагт: Монгол, Солонгосын хүүхдийн мэс засалчдын анхдугаар симпозиум болно. Утас: 99105130, 99010706

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төв

11:00 цагт: Нийслэлийн орон сууцны корпорациас мэдээлэл хийнэ. Утас: 70006953, 88104671

Сонгинохайрхан дүүрэг

11:00 цагт: Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн III хэлтэс үүсгэн байгуулагдсаны таван жилийн ойн арга хэмжээ болно. Утас: 96686335

Монголын Үндэсний музей

11:00 цагт: Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейд хадгалагдаж буй Дарьганга хийцийн мөнгөн эдлэл, нутгийн ард түмний гар дээр хадгалагдаж буй эд эдлэлээс бүрдсэн 200 гаруй үзмэрийг дэлгэнэ. Утас: 70110913, 90909617

Үндэсний мэдээллийн төв

12:00 цагт "Үндэсний аюулгүй байдал" судалгааны төвөөс мэдээлэл хийнэ. Утас: 90092517

Дуурь бүжгийн эрдмийн театр

14:00 цагт: Мэдээлэл харилцаа холбооны салбарын 98 жилийн ойн баярын хурал болно. Утас: 89114787

Хуваалцах