ӨНӨӨДӨР: Дархлаажуулалтын 10 хоногийн нээлт болно
- Өнөөдөр буюу 2019 оны тавдугаар сарын 15-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Мэдээллийн алба

- Өнөөдөр буюу 2019 оны тавдугаар сарын 15-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Гадаад харилцааны яам
09:00 цагт: Монгол-Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулсан “Монгол, Вьетнамын харилцаа: Түүх ба орчин үе” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 98119897
Олон улсын улаанбаатар их сургууль
09:00 цагт: Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Улаанбаатар их сургууль хамтран “21-р зууны Монгол гэр бүл” 20 дахь удаагийн эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулна. Утас: 99736124, 99782686
Туушин зочид буудал
09:00 цагт: Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамтарсан “Томуугийн зөвлөлдөх уулзалт” болно.
Техник технологийн коллеж
10:00 цагт: “Улаанбурхан өвчинд цэг тавья” уриан дор зохион байгуулах Дархлаажуулалтын 10 хоногийн нээлтийн ёслол болно.
Хангарди ордон
10:30 цагт: “Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи-2019” олон улсын үзэсгэлэн зохиогдох гэж буйтай холбоотой хэвлэлийн бага хурал болно. Утас: 99090339, 90091979
Засгийн газрын III байр
11:00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны эхний дөрвөн сарын статистик мэдээллийг Үндэсний статистикийн хорооны Мэдээллийн танхимд танилцуулна. Утас: 56263152
Хан-Уул дүүргийн 52 дугаар сургууль
11:00 цагт: Улаанбурхан өвчинд цэг тавья” уриан дор зохион байгуулах Дархлаажуулалтын 10 хоногийн нээлтийн ёслол болно.
Монгол ньюс
11:00 цагт: Монгол бөхийн анхдагч галын нэг “Увс нуур” гал үүсч байгуулагдсаны 20 жилийн ой, Монгол бөхийн баяр үйл ажиллагааны хэвлэлийн хурал болно. Утас: 96117878
Дүрслэх урлагийн музей
15:00 цагт: Олон улсын музейн өдрийг “Музей нийгмийн соёлын төв:Ирээдүй ба уламжлал” уриан дор тэмдэглэнэ. Утас: 326060


















