Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдөр дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана

Өнөөдөр /2021.10.04/ Улаанбаатар хотод суурин 27 цэгт 36 багийн 196 эмч, ажилтан ажиллаж, 2978 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана
Өнөөдөр дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 03-ны Ням гарагт нийслэлийн хэмжээнд I тунд 19, II тунд 70, нэмэлт сэргээх тунд 429, нийт 518 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.5 хувь, II тунгийн хамралт 70.7 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 16 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2915 (24.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 66919 (75.3 хувь), 16-17 насны 26301 (77.6 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Өнөөдөр /2021.10.04/ Улаанбаатар хотод суурин 27 цэгт 36 багийн 196 эмч, ажилтан ажиллаж, 2978 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Хуваалцах