ӨНӨӨДӨР: Дэлхийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах өдөр
Өнөөдөр буюу гуравдугаар сарын 15 нь Григорийн тооллын жилийн 74 дэх өдөр, билгийн тооллын хаврын тэргүүн цагаан бар сарын 27-ны өдөр тохиож байна. Наран 07:06 цагт мандаж, 18:57 цагт жаргана.
Мэдээллийн алба

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 15 нь Григорийн тооллын жилийн 74 дэх өдөр, билгийн тооллын хаврын тэргүүн цагаан бар сарын 27-ны өдөр тохиож байна. Наран 07:06 цагт мандаж, 18:57 цагт жаргана.
Энэ өдөр дэлхийн түүхэнд дараах онцлох үйл явдлууд өрнөжээ.
Эрт үе
МЭӨ 474 – Ром хотод дайн дуусч энхтайван тогтсоны 40 жилийн ойг тэмдэглэв.
МЭӨ 44 – Ромын бүгд найрамдах улсын захирагч Юлий Цезарын амь насыг Маркус Жуниус Брутус, Гайус Кассиус Лонгинус, Десимус Жуниус Брутус нарын зэрэг Ромын сенаторууд хуйвалдан хороожээ.
280 – Хятадын Жин гүрнийг Хуй гүрний захирагч Сима Ян үндэслэн байгуулав.
856 – Византийн эзэнт гүрний захирагч III Микаел ээжийнхээ засаглалыг түлхэн унагаж өөрөө хаан ширээнд суужээ.
933 – Арван жилийн турш хэрэгжсэн энхийг гэрээг зөрчиж Германы хаан Хенри Унгар луу цэрэг оруулав.
1147 – Португалийн хаан I Афонсо Сантарем хотыг эзлэв.
1493 – Алдарт аялагч Христофер Колумб Америкаар хийсэн анхны аяллаа дуусган Испанидаа иржээ.
1564 – Моголын эзэнт гүрний хаан Акбар иргэн бүрт татвар ногдуулав.
1642 – Төвөдийн төр, шашны тэргүүдийг залах ёслол болов. Гүш хан Төвөдийн хаан ширээнд заларсан бол V Далай лам Лувсанжамцыг шашны тэргүүнд залжээ.
Дундад зуун ба шинэ үе
1781 – Америкийн хувьсгал: Одоогийн Хойд Каролина мужийн Грийнсборо хотод Чарльз Корнуоллоор удирдуулсан Британийн арми Америкийн босогчдын хүчинд ялагджээ. Америкийн босогчид 4,400, Британийн цэрэг 1,900 байжээ.
1783 – АНУ-ын Нью-Йорк мужийн Ньюбург хотод генерал Жорж Вашингтон засгийн эрхийг авахын тулд хүн бүр хичээн зүтгэх ёстой гэж мэдэгдэв.
1819 – Францын физикч Августин-Жеан Фреснел гэрлийн урсгалыг усны давалгаа мэт гэж баталсан онолыг Францын шинжлэх ухааны академид танилцуулжээ.
1820 – Мэйн АНУ-ын 23 дахь муж улс болжээ.
1848 – Унгарт үүссэн хувьсгалыг намжаах зорилгоор Хабсбургын угсааныхан Өөрчлөлтийн намынхантай зөвшилцөв.
1864 – Америкийн иргэний дайн: Луизиана мужийн Александриа хотод АНУ-ын тэнгисийн цэрэг хүчээ сэлбэв.
1874 – Франц болон Вьетнам улс Сайгоны хоёрдугаар гэрээнд гарын үсэг зурж Вьетнамыг Францаас бүрэн тусгаарлав.
1877 – Крикетийн спортын анхны туршилтын тэмцээн Австралийн Мельбурн хотын "МСЖ" цэнгэлдэх хүрээлэнд болов.
1888 – Англи Төвөдийн дайн эхэлжээ.
1892 – Английн алдарт хөлбөмбөгийн клуб Ливерпүүл байгуулагдав.
1906 – Автомашины Роллс-Ройс компани байгуулагджээ.
1916 – АНУ-ын ерөнхийлөгч Вүүдроу Вильсон хил дээр Мексикийн босогчид төвлөрсөн тул 4,800 цэрэг илгээв.
1917 – Оросын хаан II Николай хэргэмээ хураалган, Романовын 304 жилийн хаанчлал дуусав.
1922 – Египет улс Их Британиас тусгаар тогтож, хаан ширээнд I Фүадыг залав.
1926 – Грекийн Ерөнхийлөгчөөр дарангуйлагч Теодорос Пангалос сонгогдов.
1927 – Эмэгтэйчүүдийн анхны завины уралдаан Оксфордын болон Кембрижийн их сургуулийн багуудтай зохион байгуулагдав.
1941 – Филиппиний нисэх хүчин анх удаа Манилагаас Багуйо хүртэл нислэг үйлдэж, төрийн далбааг мандуулжээ.
1961 – Үндэстнүүдийн холбооны ерөнхий сайд нар Өмнөд Африкийн тусгаар тогтнолын асуудлыг хэлэлцэв.
1985 – Интернетийн анхны домайн нэрийг (symbolics.com) авчээ.
1985 – Дэлхийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах өдрийг тэмдэглэх шийдвэрийг Олон улсын хэрэглэгчийн байгууллагаас гаргав.
1986 – Сингапурт “New World” зочид буудал нурж, 33 хүн амиа алджээ.
1991 – Нэгдсэн Германы удирдлагууд Холбооны бүгд найрамдах Герман улсыг байгуулах гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулжээ.
2011 – Сири улсад иргэний дайн дэгдэв.
2019 – Шинэ Зеландын Крайстчөрч хотод Исламын сүмд халдаж, 50 хүн амиа алджээ. Үүний дараа Засгийн газар галт зэвсгийн хуулийг чангатгав.
2019 – Хонконгийн эсэргүүцлийн жагсаал эхлэв.
2019 – Дэлхий даяар 125 орны ойролцоогоор 1.4 сая залуус уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг жагсаал өрнүүлэв.


















