Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр

Өнөөдөр буюу тавдугаар сарын 3 нд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1993 онд жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг болсон юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр
Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу тавдугаар сарын 3 нд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1993 онд жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг болсон юм.

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн гол зорилго нь олон улсад чөлөөт хэвлэлийн үзэл санаа, зарчмыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэхэд оршдог. Мөн энэ өдөр албан үүргээ биелүүлж яваад амь насаа алдсан сэтгүүлчдийн дурсгалыг хүндэтгэдэг уламжлалтай юм. Харин манай улсын хэвлэл мэдээллийн салбар тус өдрийг 24 дэх жилдээ тэмдэглэж байна.

2017 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан ЮНЕСКО-ийн илгээлтэд "Эгзэгтэй цаг мөчид хурц оюун ухаан уралдан байдаг. Өнөөдөр шударга ёс, энх тайвны төлөө амин чухал зүйл болсон эрх чөлөөгөө хамгаалахын тулд оюун санаагаа хурцлахыг хүн бүрт уриалж байна." хэмээжээ.

Хуваалцах