ӨНӨӨДӨР: “Дэлхийн хүн амын байдал 2016” тайланг танилцуулна
Өнөөдөр буюу 2016 оны арваннэгдүгээр сарын 01-ний өдөр болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Өнөөдөр буюу 2016 оны арваннэгдүгээр сарын 01-ний өдөр болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.
"Чингис" зочид буудал
09.00 цагт: Нийслэлийн "Өргөө" амаржих газрын эмэгтэйчүүдийн стационар, “Төгөлдөр” сан, Солонгос Улсын “Samsung” эмнэлэгтэй хамтран "Эмэгтэйчүүдийн цэвэршилтийн онцлог" сэдэвт сургалт зохион байгуулна. Утас: 88009699, 99195647, 88034011
"Блю Скай" зочид буудал
10.30 цагт: НҮБ-ын Хүн амын сангаас гаргасан “Дэлхийн хүн амын байдал 2016” тайланг Монгол Улсад танилцуулах арга хэмжээ болно. Утас: 353504
"Монгол ньюс" мэдээллийн төв
11.30 цагт: УИХ-аас Хүүхэд харах үйлчилгээний тухайн хуулийн хэрэгжих хугацааг 2021 он болгон хойшлуулж, 2016 оны 12 дугаар сарын 31-ээр санхүүжилтийг нь зогсоохоор болсныг 6353 хүүхдүүдийн эцэг, эхчүүд болон Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид эсэргүүцэж, Монгол Улсын ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ. Утас: 99224944
"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төв
11.30 цагт: Иргэдийн шударга шүүх ТББ-aac хуульч, шүүгч нараас асуулга асуух талаар мэдээлэл хийнэ.
Төрийн ордон
14.00 цагт: Иргэний танхимд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай болон Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлтэй холбоотойгоор нээлттэй хэлэлцүүлэг болно.


















