Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Өнөөдөр "Дэлхийн нүүдлийн шувуудын өдөр"

Нүүдлийн шувууд тэнгис далай, өндөр уулс, говь, цөлийг гатлан үржлийн нутгаа зорин очиж, мөн буцахдаа ижил чиглэлийн нүүдлийн замыг ашигладаг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр "Дэлхийн нүүдлийн шувуудын өдөр"
Өнөөдөр "Дэлхийн нүүдлийн шувуудын өдөр". Зураг: МҮОНРТ

Нүүдлийн шувууд тэнгис далай, өндөр уулс, говь, цөлийг гатлан үржлийн нутгаа зорин очиж, мөн буцахдаа ижил чиглэлийн нүүдлийн замыг ашигладаг.

Нүүдлийн замууд нь шувуудын мэнд үлдэхэд зайлшгүй шаардлагатай хоол тэжээл, түр буудаллаж амрах газар, үржих, өвөлжих нутгуудыг хооронд нь холбосон чухал сүлжээ нутаг юм.

Харамсалтай нь дэлхий даяар шувуудын зүйлийн 40 гаруй хувь нь цөөрч, тоо толгой нь буурсаар байгааг Дэлхийн байгаль хамгаалах сангаас мэдээллээ.

Монгол оронд ховор тохиолдох зарим нүүдлийн шувуудын мэдээллийг ЭНДЭЭС унших боломжтой.

Хуваалцах