Өнөөдөр дэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна
Өнөөдөр дэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна. Анх 2000 онд дэлхийн оюуны өмчийн байгууллагын ерөнхий ассамблейн хуралдаанаар энэ өдрийг дэлхийн оюуны өмчийн өдөр хэмээн тунхаглан зарлажээ.
Мэдээллийн алба

Өнөөдөр дэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна. Анх 2000 онд дэлхийн оюуны өмчийн байгууллагын ерөнхий ассамблейн хуралдаанаар энэ өдрийг дэлхийн оюуны өмчийн өдөр хэмээн тунхаглан зарлажээ.
Дэлхийн оюуны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх болсон гол зорилго нь шинэ бүтээлийн патент, зохиогчийн эрх, барааны тэмдэг болон бүтээгдэхүүний загварууд бидний амьдралд хэр зэрэг нөлөөлдгийг, дэлхийн өнцөг булан бүрт байгаа зохион бүтээгч нарыг дэмжихэд оршдог байна.
Харин манай улсын хувьд энэ өдрийг 2003 оноос эхлэн тэмдэглэх болжээ. Дэлхийн даяар энэ өдрийг “Инновацийн бүтээл амьдралыг хялбаршуулна” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.



















