Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Дэлхийн радиогийн өдөр

Өнөөдөр Дэлхийн радиогийн өдөр тохиож байна. 2011 онд зохион байгуулагдсан ЮНЕСКО-гийн 36 дугаар Ерөнхий бага хурлын ээлжит чуулганы үеэр хоёрдугаар сарын 13-ныг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: Дэлхийн радиогийн өдөр
ӨНӨӨДӨР: Дэлхийн радиогийн өдөр. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Дэлхийн радиогийн өдөр тохиож байна. 2011 онд зохион байгуулагдсан ЮНЕСКО-гийн 36 дугаар Ерөнхий бага хурлын ээлжит чуулганы үеэр хоёрдугаар сарын 13-ныг “Дэлхийн Радиогийн өдөр” болгон жил бүр тэмдэглэн өнгөрүүлэхээр тунхагласан байдаг.

Дэлхийн радиогийн өдрийг энэ жил "Радио ба итгэлцэл" сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхээр ЮНЕСКО-оос улс орнуудад уриалсан байна. Дэлхийн радиогийн өдрийг тэмдэглэх гол зорилго нь олон нийтэд радиогийн үнэ цэнэ, ач холбогдлыг сурталчлан таниулах, радио өргөн нэвтрүүлгийн хүртээмжийг сайжруулах, сонсогчдынхоо дуу хоолойг сонсох, радиогийн хөгжлийн асуудлыг хэлэлцэх, сайжруулахад оршдог.

Энэхүү өдрийг тохиолдуулан МҮОНР, Пи3 радио болон Монголын нийт радиогийн сэтгүүлч, уран бүтээлчид, инженер техникчдэд баярын мэндийг дэвшүүлье.

Хуваалцах