Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдөр "Дэлхийн сэтгэцийн эрүүл мэнд"-ийн өдөр

1992 онд жил бүрийн 10-р сарын 10-ны өдрийг Дэлхийн Сэтгэцийн эрүүл мэндийн өдөр болгон зарлаж, дэлхий нийтийн анхаарлыг сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд хандуулсан байдаг.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр "Дэлхийн сэтгэцийн эрүүл мэнд"-ийн өдөр
Өнөөдөр "Дэлхийн сэтгэцийн эрүүл мэнд"-ийн өдөр. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр "Дэлхийн сэтгэцийн эрүүл мэнд"-ийн өдөр болж байна.

1992 онд жил бүрийн 10-р сарын 10-ны өдрийг Дэлхийн Сэтгэцийн эрүүл мэндийн өдөр болгон зарлаж, дэлхий нийтийн анхаарлыг сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд хандуулсан байдаг.

Энэ жил "Гамшиг, онцгой байдлын үеийн сэтгэцийн эрүүл мэнд" уриан дор хүмүүлэнгийн онцгой нөхцөлд сэтгэцийн эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар мэдлэг, ойлголтыг түгээхэд чиглэж байна.

Хүмүүнлэгийн онцгой нөхцөл байдлын үеийн тусламж үйлчилгээний хэрэгцээ дэлхий даяар өссөөр байна.

Байгалийн гамшиг, мөргөлдөөн, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал зэрэг нь сэтгэл санааны хямралд хүргэдэг бөгөөд таван хүн тутмын нэг нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тулгардаг.

Иймээс нийгмийн эрүүл мэндийн онцгой нөхцөлд сэтгэл зүйн хямралыг хэрхэн даван туулах, сэтгэлийн дархлаатай байх талаар төрийн албан хаагчид, эрүүл мэнд, нийгмийн салбарынхан бүгд хамтран ажиллаж, шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх нь чухал юм.

Нийтийг хамарсан онцгой үйл явдлын үед юуны түрүүн хүн бүр өөрийн сэтгэл санааг ямар байгааг анзаарч, энэ байдал өөрт нь яаж нөлөөлж байна гэдгийг ойлгож, мэдрэмжээ илэрхийлэн, даван туулах чадварт суралцаарай.

Гамшгийн үед үүсэж болох эрсдэл, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, ямар арга хэмжээ авах талаар байгууллага бүр багтай, төлөвлөгөөтэй, түүнийгээ хэрэгжүүлдэг, сургалт явуулдаг байх нь өндөр ач холбогдолтой.

Хуваалцах