ӨНӨӨДӨР: ДЭМБ, ХСҮТ-өөс хэвлэлийн бага хурал зарлалаа
11:00 цагт МҮОНРТ-ийн Мэдээллийн төвд Засгийн газрын тогтоолын дагуу "Хавдартай тэмцэх" 14 хоногийн аяныг "Элэгний хорт хавдраас сэргийлье" уриан дор
Мэдээллийн алба

08:30 цагт Дэлхийн чанарын өдрийг тохиолдуулан Стандартчилал, хэмжил зүйн газар “Quality Mongolia” форум буюу "Үндэсний чанарын 7 хоног"-ийг тэмдэглэх ажлын хүрээнд салбарын ххэлэлцүүлэг, семинарыг “Танан импекс” ХХК-ийн хурлын танхимд зохион байгуулна. Арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд нээх бөгөөд салбарын болон монголын тэргүүлэх үйлдвэрлэгчдийн төлөөллүүд оролцоно. Утас: 99006864, 99107064, 88096676, 99106273, 91037136
09:00-17:00 цаг хүртэл"Бурхан багшийн эхийн ачийг хариулсан" их дүйчин өдрийг тохиолдуулан МБШТөв Гандантэгчинлэн хийдийн Гандан дуганд Бурхан багшийн чого хурна. Мөн Цогчин буюу Очирдарийн дуганд 11:00-19:00 цагийн хооронд Дэмчигийн чого давхар хурна.
09:30 цагт БШУЯ, Японы Хүүхдийг Ивээх сан хамтран “Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрын үйлчилгээ, орчин нөхцөлийг сайжруулах арга зам” сэдэвт 2 өдрийн зөвлөлдөх уулзалт Чингис зочид буудалд эхэлнэ. Утас: 91913865
10:00 цагт Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын А танхимд болно. Хуралдаанаар ЧД-ын ЗДТГ-ын балансад бүртгэлтэй XIII хорооны Мэнд-Арвижих өрхийн эмнэлгийн барилга, ЧД-ийн 15-р хорооны барилга, Налайх дүүргийн IV хорооны улаан булангийн барилгыг хөрөнгө бүртгэлээс хасах тухай, Уламжлалт эм,эмийн ургамал компани НӨҮГ-ыг татан буулгах тухай, Улаанбаатар лотто төслийн удирдах хорооны бүрэлдэхүүн, журмыг батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Утас: 91040607
10:00 цагт Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн шинэ байранд "Өсвөр үе, залууст ээлтэй эрүүл мэндийн клиник"-ийн нээлтийн үйл ажиллагаа болно. Үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яам, ХАХНХЯ, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Дүүргийн засаг даргын тамгын газар болон НҮБ-ын Хүн амын сан, Швейцарын Хөгжлийн Агентлаг оролцоно. Утас: 8811-9255
11:00 цагт ОХУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтэс болон ГХЯ-ны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар Монгол, Оросын Холбооны Улсын иргэд арваннэгдүгээрр сарын 14-нөөс эхлэн харилцан визгүй зорчих болсонтой холбогдуулан ОХУ-ын ЭСЯ-нд хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийнэ.
11:00 цагт Монгол улсын хөлбөмбөгийн шигшээ багийн гишүүн, "Эрчим" багийн тоглогчид болох М.Төгөлдөр, С.Гал-Эрдэнэ нар Тайланд улсыг зорьж мэргэжлийн хөлбөмбөгчний шалгаруулалтанд оролцох болсон талаар "UBS Телевиз"-ийн байранд сэтгүүлчдэд мэдээлэл өгнө.
11:00 цагт "Монголньюс" мэдээллийн төвд "Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр-2014" хэвлэлийн бага хурал болно. Хэвлэлийн баг хуралд ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал, ЭМЯ-ны Халдварт бус өвчний хяналт, урьдчилан сэргийлэлтийн бодлогын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Д. Байгалмаа, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд захирал Д.Отгонжаргал, ДЭМБ-ийн суурин төлөөлөгч Др Су Нюунт-У, ДЭМБ-ийн Халдварт бус өвчин хариуцсан мэргэжилтэн Б.Цогзолмаа нар оролцоно. Утас 89008999
11:00 цагт МҮОНРТ-ийн Мэдээллийн төвд Засгийн газрын тогтоолын дагуу "Хавдартай тэмцэх" 14 хоногийн аяныг "Элэгний хорт хавдраас сэргийлье" уриан дор тэмдэглэж байгаатай холбогдуулан ДЭМБ, ХСҮТ-өөс хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 300995, 99182236
12:00 цагт Улсын төсөв хэлэлцэж байгаатай холбогдуулан МҮЭХ-ноос Хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хэвлэлийн бага хурал Чингисийн талбайн баруун талын өөрийн байрны 205 тоотод болно. Утас: 99027019
12:00 цагт "Монголньюс" мэдээллийн төвд "Мөнх цохилох зүрх" хандивын тоглолтын талаарх хэвлэлийн бага хурал болно.
12:30 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос Үндэсний супер лигийн талаар болон NBA-с тоглогч ирсэнтэй холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлалаа.
13:00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд МАН-ын Шинэчлэлийн хорооноос хэвлэлийн бага хурал зарлав. Утас: 88116530
14:00 цагт Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Хангарьд ордны 14 давхарт болно. Хуралдаанаар Нийтийн эзэмшлийн гудамж зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийг сайжруулах хөтөлбөр, Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга байгууламжийг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр батлах тухай, Эмээлтийн Хөнгөн үйлдвэрлэл технологийн парк ОНӨТҮГ-ын бүтэц орон тоог батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Утас: 91040607


















