ӨНӨӨДӨР: "Драгон" терминалын нээлт болно
11:00 цагт "Драгон" терминалын нээлт Улс, хот хоорондын зорчигч тээврийн Драгон төвд болно. Нээлтэнд Зам тээврийн сайд Н. Төмөрхүү, Нийслэлийн захирагч бөгөөд Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл нар оролцоно.
Мэдээллийн алба

10:00 цагт НМХГ-ын хурлын зааланд "Архигүй Улаанбаатар" сарын хүрээнд хийгдсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ. Утас:88081985
11:00 цагт Монголбанкны "А" байранд сэтгүүлчдэд зориулсан “Монголбанкны алт худалдан авалт” сэдэвт анхан шатны сургалт болно.
11:00 цагт БОНХАЖЯ-наас “Нэг сая мод ургуулья ” хөдөлгөөн эхлүүлж байгаагаа зарлаж, тус яамны “Хаан” танхимд хэвлэлийн бага хурал хийнэ. Хуралд БОНХАЖ-ын сайд Д. Оюунхорол, БОНХАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Ц. Банзрагч нар оролцоно. Утас: 99106727
11:00 цагт "Драгон" терминалын нээлт Улс, хот хоорондын зорчигч тээврийн Драгон төвд болно. Нээлтэнд Зам тээврийн сайд Н. Төмөрхүү, Нийслэлийн захирагч бөгөөд Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл нар оролцоно.
12:00 цагт “Багануурын цахилгаан станц төсөл”-ийн концессийн гэрээнд гарын үсэг зурах ажиллагаа Аж үйлдвэрийн яамны хурлын танхимд болно. Арга хэмжээнд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Монгол дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөл оролцох юм. Энэхүү станц ашиглалтад орсноор Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн Багануур-Чойрын район буюу Дорноговь, Дундговь, Хэнтий аймгуудын цахилгаан ачааллын хэтийн төлөвийг хангах эх үүсвэр бий болох, эх үүсвэрүүд бие биенээ дэмжиж ажиллах, эрчим хүчний аюулгүй, найдвартай, тогтвортой ажиллах боломж бүрдэх юм. Утас: 88022804, 88989878
12:00 цагт "Кистоун фильмс", "Эмоци" продакшны хамтын бүтээл "3 найз" уран сайхны киноны хэвлэлийн бага хурал Баянбүрдийн Chicago club-д болно. Утас: 99193102, 99009792
12:00 цагт МУГЖ У.Далантай С.Эрдэнэцэцэг нарын "Сэтгэлийн үг" цомгийн баяр Hi-Fi рекордс-тболно. Утас: 99998070, 99993234, 88888070
14:00 цагт Эрүүл мэнд, спортын яамны хурлын танхимд сэтгүүлчдэд мэдээлэл өгөх уулзалт болно. Уулзалтад дэд сайд Д.Атармаа оролцоно. Утас: 88027947


















