Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Өнөөдөр дөрвөн байнгын хороо, нэг дэд хороо хуралдана

УИХ-ын даргын захирамжаар баталсан хуваарийн дагуу өнөөдөр дөрвөн байнгын хороо, нэг дэд хороо хуралдана. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр дөрвөн байнгын хороо, нэг дэд хороо хуралдана
Өнөөдөр дөрвөн байнгын хороо, нэг дэд хороо хуралдана. Зураг: МҮОНРТ

УИХ-ын даргын захирамжаар баталсан хуваарийн дагуу өнөөдөр дөрвөн байнгын хороо, нэг дэд хороо хуралдана. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагаа, холбогдох хуулийн хэрэгжилтийн талаарх шалгалтын дүнг тус тус сонсоно.
Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар иргэдээс ирүүлсэн гомдлын шийдвэрлэлт, байнгын хорооны үйл ажиллагааны жилийн тайлан зэргийг хэлэлцэх бол Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн мөрдөх албаны тухай хуулийн анхны хэлэлцүүлэг, байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг тус тус хэлэлцэнэ.
Мөн Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо хуралдаж нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд цахилгаан, дулаан хангамж, хийн түлшний талаар авч хэрэгжүүлж байгаа болон төлөвлөж байгаа арга хэмжээний талаар агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Эрчим хүчний яам, Нийслэлийн холбогдох албан тушаалтны мэдээллийг сонсоно.

Хуваалцах