ӨНӨӨДӨР: "Эбола" вирусын халдварын талаар мэдээлэл хийнэ
12:00 цагаас ХӨСҮТ-ийн 1А байрны 4 давхарын Сургалтын зааланд "Эбола" вирусын халдварын талаар мэдээлэл өгнө. Утас: 99097419, 88115872
Мэдээллийн алба

09:00 цагаас ЭМЯ-нд "Лабораторын оношлогооны технологийн дэвшил" сэдэвтэй хурал болно. Уг хуралд Солонгосын нэртэй профессорууд ирж лекц уншина. Утас: 88098288
10:00 цагаас НЗДТГ-ын А танхимд Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх тухай мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал болно. Утас: 325044 88781218
11:00 цагаас “Монгол ньюс” мэдээллийн төвд Тав аймгийн урьдчилсан саатуулах төвд хоригдож байгаа Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж мэдээлэл хийнэ.
12:00 цагаас ХӨСҮТ-ийн 1А байрны 4 давхарын Сургалтын зааланд "Эбола" вирусын халдварын талаар мэдээлэл өгнө. Утас: 99097419, 88115872
14:00 цагаас "Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног" ажлын хүрээнд Монгол улсын Ерөнхий сайдын дэргэд байгуулагдсан Эдийн засгийн зөвлөл Blue sky цамхагын 3 давхарын Topaz танхимд мэдээлэл хийнэ.
14:00 цагаасНийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Хангарьд ордны 14 давхарт болно. Хуралдаанаар төрийн зарим үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх тухай, нийслэлийн эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэнэ.
14:00 цагаас Монгол Улсын Засгийн газрын ээлжит 44 дахь хуралдаан Засгийн газрын хуралдааны танхимд болно.
16:00 цагаас Төрийн ордонд Монгол Улсын Засгийн газар, Оюу Толгой ХХК нарын хооронд "Эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ"-нд гарын үсэг зурах ёслол болно. Ёслолд Монгол улсын Ерөнхий сайд, Эрчим хүчний сайд, болон Рио Тинто группын зэсийн группын захирал байлцана. Утас: 99101483


















