ӨНӨӨДӨР: ЕБС-ын ахлах ангийн сурагчдын “Дөл” тэмцээн болно
10:00 цагт Баянзүрх дүүргийн Зэвсэгт хүчний 084 дүгээр анги дээр ЕБС-ын ахлах ангийн сурагчдын дунд “Дөл” тэмцээн болно. Утас: 91997590
Мэдээллийн алба

09:00 цагт “Монгол хэл бичиг, өв соёлын асуудал III” эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн хичээлийн I байрны Эрдмийн танхим, Хурлын танхим (208)-уудад эхэлнэ. МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгээс энэ жил тэгш ой нь тохиож буй Монголын нэрт эрдэмтэн, академич, профессор Бямбын Ринчений 110 жилийн ойд зориулж, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, ХБНГУ, Чех улсын 20-оод их дээд сургууль эрдэм шинжилгээний байгууллагын 40 орчим нэртэй монголч эрдэмтэд, ахмад болон залуу судлаачдын урин оролцуулж байна. Утас: 99012998
10:00 цагт Баянзүрх дүүргийн Зэвсэгт хүчний 084 дүгээр анги дээр ЕБС-ын ахлах ангийн сурагчдын дунд “Дөл” тэмцээн болно. Утас: 91997590
12:00 цагт өнөөдөр тохиож буй Олон улсын Дауны Хам Шинжийн өдрийн хүрээнд Дауны хам шинжтэй хүүхдүүдэд зориулсан спортын арга хэмжээ, эцэг эхийн төлөөлөлд зориулсан сургалт 25-р Тусгай сургууль дээр зохион байгуулагдана. Энэ үеэр Дауны хам шинжтэй хүүхдүүдэд үзүүлэх тусламж үйлчилгээ, нүд, чих хамар хоолойн, нөхөн үржихүйн талаас хэрхэн анхаарах, эрүүл зохистой хоололт, идэвхтэй хөдөлгөөн, бусад орны туршлага зэрэг мэдээллүүдийг эцэг эхчүүдэд өгнө. Утас: 96962780
Казах түмний үндэсний баяр болох “Наурызын баяр”-ын өдрийг тохиолдуулан Баян-Өлгий аймгийн Залуучуудын Холбоо, МЗХ-ны дэргэдэх Казах Залуучуудын Зөвлөл хамтран Барууны салааны эцэс дэх булаг шандны эхийг цэвэрлэнэ. Энэ нь Казахчуудын байгаль, хүрээлэн байгаа орчиноо шинэ онд цэвэр цэмцгэр байлгавал байгаль нь эргээд хишиг буянаа тасралтгүй хайрлах санаагаар үйлддэг, хүн-байгаль хоёрын харилцаа холбоо, шүтэлцээг тод томруун харуулдаг зан үйл юм.
Утас: 88029446, 99691304


















