ӨНӨӨДӨР: Эко жорлонгийн давуу талыг танилцуулах сургалт болно
11.00 цагт: “Эрдэнэт үйлдвэр ард түмний өмч” хөдөлгөөнөөс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.
Мэдээллийн алба

Дүнжингарав худалдааны төв
09.00 цагт: ЗЦГ, Нийслэлийн Тээврийн газар, нийслэлийн Боловсролын газар хамтран хичээлийн шинэ эхлэхтэй холбогдуулан хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавих хяналтыг хангуулах чиглэлээр хийж байгаа шалгалт үргэлжилнэ. Утас: 89152122
ШУТИС
10.00 цагт: "Халуун сэтгэл in Japan " ТББ-ын санаачилгаар хэрэгжиж буй "МиГэн" буюу эрүүл мэндийн тоног төхөөрөмж хандивлах төслийн хүрээнд маргааш MK-02GX маркийн судас тодруулагч аппарат хандивлах хэвлэлийн бага хурал болно.
MN-Мэдээллийн төв
11.00 цагт: “Эрдэнэт үйлдвэр ард түмний өмч” хөдөлгөөнөөс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.
Сүхбаатарын талбай
12.00 цагт: Нийслэлийн хичээлийн шинэ жилийн нэгдсэн үзэсгэлэн худалдааны нээлт болно. Үзэсгэлэн худалдаанд 100 орчим аж ахуйн нэгж, хувь хүмүүс оролцож байгаа юм. Утас: 99441800
БГД-ийн 16 дугаар хороо
13.30 цагт: Нутгийн шийдэл сангийн Олон улсын андуудын тэтгэлэгийн хүрээнд “Байгальд ээлтэй ариун цэврийн байгууламжийн талаарх мэдээллийг олон нийтэд түгээцгээе” сэдвийн дор “Ирээдүй-Гандан” багийн залуус Гандангийн 16-р хорооны айл өрхүүдэд эко жорлонгийн давуу талыг танилцуулах мөн хэрхэн өөрсдөө барих талаарх сургалтыг зохион байгуулна. Утас: 99982402, 99960460
"Санхум" өрхийн эрүүл мэндийн төв
14.00 цагт: Гэдэсний халдварт өвчлөлөөс урьдчилан сэргийлэх өдөрлөг зохион байгуулах гэж байна. Байршил: СХД-ийн 17-р хороо /32-р байрны хойд талд/. Утас : 99196489
Монголын Урчуудын Эвлэлийн Арт галлерей
17.00 цагт: Жил бүр зохиогддог Монгол, Япон, Солонгос зураачдын хамтарсан уран зургийн үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Уг үзэсгэлэнд Монголын 24, Японы 21, Солонгосын 15 бүтээл дэлгэгдэн та бүхний мэлмийг мялаахаар нээлтээ хүлээж байна. Утас:11327474 , 99912778


















