ӨНӨӨДӨР: Эмийн сангуудад хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ
- Өнөөдөр буюу 2021 оны арваннэгдүгээр сарын 16-нд өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Мэдээллийн алба

- Өнөөдөр буюу 2021 оны арваннэгдүгээр сарын 16-нд өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар
10:00 цагт: Эмийн сангуудад хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ. Утас: 99176798
Төрийн ордон
10:00 цагт: Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд болно.
10:00 цагт: Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан ажлын хэсэг “Үндсэн хууль” танхимд хуралдана.
14:00 цагт: Дээд боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд болно.


















