ӨНӨӨДӨР: Эмнэлзүйн ур чадварын төвийн нээлт болно
Өнөөдөр буюу 2024 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
Мэдээллийн алба

Өнөөдөр буюу 2024 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим

08:00 цагт: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний хуулийн төслийн хэлэлцүүлэг болно.
12:00 цагт: Шилдэг аж ахуйн нэгж, байгууллага, бизнес эрхлэгчийг шалгаруулах “Энтрепрёнер-2024” шагнал гардуулах ёслол болно. Утас: 88107869.
Хүний эрхийн үндэсний комисс

09:00 цагт: “Хүний эрх хамгаалагчдыг хамгаалцгаая” хэлэлцүүлэг явагдана.
Үндэсний төв номын сан

11:00 цагт: “Алдарт гавьяат уран зохиолч С.Буяннэмэх” маркийн нээлт болно.
Халдварт өвчин судлалын үндэсний төв

11:00 цагт: Томуу ба томуу төст өвчний ба менингококкын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө.
Чингис хаан музей

11:00 цагт: “Галдан бошгот хаан-380”: Архивын баримтууд” үзэсгэлэн нээгдэнэ. Үзэсгэлэнд Оросын хаанд илгээсэн захидал, Манжийн эсрэг хийсэн тэмцлийн түүхэнд холбогдох дурсгал зэрэг түүхэн ховор нандин үзмэрүүдийг нэг дор дэлгэн үзүүлнэ. Утас: 99051914.
АСА Арена

11:00 цагт: “Хар Тас” болон “Snap! ” хамтлагуудын хамтарсан тоглолтын талаар хэвлэлийн хурал зарлалаа. Утас: 99915666, 99015199
Ботаник дахь Анагаах ухааны сургууль

14:00 цагт: "Эмнэлзүйн ур чадварын төв"-ийн нээлт болно. Утас :91118318.


















