Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Эрчим хүчний салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болно

Эрчим хүчний салбарын удирдах ажилтны зөвлөгөөн УБЦТС ТӨХК-ийн байранд болно. Зөвлөгөөнд Эрчим хүчний сайд Д.Зоригт, ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр оролцож илтгэл тавина.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ӨНӨӨДӨР: Эрчим хүчний салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болно
ӨНӨӨДӨР: Эрчим хүчний салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болно. Зураг: МҮОНРТ

09.00 цагт: Эрчим хүчний салбарын удирдах ажилтны зөвлөгөөн УБЦТС ТӨХК-ийн байранд болно. Зөвлөгөөнд Эрчим хүчний сайд Д.Зоригт, ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр оролцож илтгэл тавина. Утас: 99773800, 88008516


09.30 цагт: Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтаар үүссэн маргааныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэнэ.


10.00 цагт: "Аялал жуулчлал ба ажил эрхлэлт" Хөдөлмөрийн яармаг Монголын Залуучуудын Холбооны "Залуус" танхимд эхэлнэ. Утас: 91666064, 9439700511.00 цагт: Хаврын тариалалтын бэлтгэл ажлын явц, тариалалтыг дэмжих зорилготой "Монгол тариалан" дэд хөтөлбөр батлагдсан тухай болон хаваржилт, мал төллөлт, малын хорогдлын талаар мэдээлэл хийнэ. Хэвлэлийн бага хурал ХХААЯ-ны 1 дүгээр давхрын хурлын танхимд болно. Утас 99072224, 9595001512.00 цагт: Сүхбаатар дүүргийн “Ажил Олгогчид”-ын III чуулган Монголын хүүхдийн ордонд болно. Чуулганд Сүхбаатар дүүргийн “Ажил Олгогчид”-ын III чуулганд УИХ-ын гишүүд, Хөдөлмөрийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны төлөөлөл, дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага, ажил олгогчид, хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэд, МАОЭХ, Нийслэлийн Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын төлөөлөл оролцоно. Утас: 9664686312.00 цагт: Хотын дарга хууль бус шийдвэрээрээ Монгол Улсад жагсаал, цуглаан хийх эрхийг хязгаарлаж, жагсаал, цуглаан хийдэг газрыг хориглож байгаатай холбогдуулан АСЕМ-ын оролцогч нарт хандаж Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.12.00 цагт: Улаанбаатар хотын аварга шалгаруулах Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн Монголын Хөлбөмбөгийн холбооны зааланд болно. Утас: 99178373, 96635753, 99285651.14.00 цагт: Нэрт найруулагч Бадраагийн Бадрууган агсны нэрэмжит "Анхны бүтээл-7" радио дэлгэцийн шилдэг бүтээл шалгаруулах олон улсын наадмын шагнал гардуулах ёслол СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн Сургуулийн ДЕБЮТ кино театрт болно. Утас: 98119077, 99142628, 9918472615.00 цагт: "Итгэлийн танхим" ТББ-аас СХД-ийн ЭМТ-ийн харьяа "Баянхошуу" салбар амбулаторийн Хүүхдийн кабинет, Хүлээлгийн танхимыг тохижуулснаа хүлээлгэн өгнө. Хаяг: СХД-ийн 9 дүгээр хороо. Баянхошууны эцсийн Цагдаагийн газрын баруун талд Баянхошууны эмнэлэг. Утас: 89111046, 8811816118.30 цагт: МУЭХ-ны шилдэг уран бүтээлийн шагналт, Соёлын тэргүүний ажилтан О.Энхтайваны "Эхлэл рүүгээ яарсан төгсгөл" бие даасан үзэсгэлэнгийн нээлт "976 Арт" галерейд болно.

Хуваалцах