Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Эрдэмтэн, судлаачдын ном бүтээлийг 50 хүртэл хувийн хямдралтай үнээр худалдана

- Өнөөдөр буюу 2021 оны арваннэгдүгээр сарын 12-нд өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: Эрдэмтэн, судлаачдын ном бүтээлийг 50 хүртэл хувийн хямдралтай үнээр худалдана
ӨНӨӨДӨР: Эрдэмтэн, судлаачдын ном бүтээлийг 50 хүртэл хувийн хямдралтай үнээр худалдана. Зураг: МҮОНРТ

- Өнөөдөр буюу 2021 оны арваннэгдүгээр сарын 12-нд өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Төрийн ордон

10:00 цагт: Улсын Их хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүдийн нэгдсэн I байр

10:00 цагт: Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгээс Судар бичгийн хүрээлэн, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн 100 жилийн ойг тохиолдуулан номын худалдаа зохион байгуулна. Энэ үеэр эрдэмтэн, судлаачдынхаа ном бүтээлийг 50 хүртэл хувийн хямдралтай үнээр худалдана. Утас: 96455505

Гандантэгчэнлин хийд

10:00 цагт: “Буддын шашин ба археологи” эрдэм шинжилгээний хурал Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганы А танхимд болно. Утас: 88048481, 98880050

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

11:00 цагт: Эрүүл мэндийн яамнаас коронавирусний талаар ээлжит мэдээллээ хийнэ. Утас: 99179899

Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордон

12:00 цагт: Цэргийн төв эмнэлгийн 100 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн тоглолт

болно.

Хуваалцах