Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Ерөнхий сайд байгаль орчин, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаатай танилцана

- Өнөөдөр буюу 2020 оны аравдугаар сарын 30-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ӨНӨӨДӨР: Ерөнхий сайд байгаль орчин, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаатай танилцана
ӨНӨӨДӨР: Ерөнхий сайд байгаль орчин, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаатай танилцана. Зураг: МҮОНРТ

- Өнөөдөр буюу 2020 оны аравдугаар сарын 30-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Улсын нэгдүгээр төв эмнэлэг

09:00 цагт: “Амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг өргөжүүлэх нь” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99663231

“Корпорэйт” Конвеншн Центр

09:00 цагт: ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс болон НҮБ-ын Залуучуудын зөвлөх хороо, ЮНЕСКО-ийн Ази, Номхон далайн соёлын төвтэй хамтран “Модель ЮНЕСКО Монгол 2020” залуучуудын хурлыг өнөөдөр болон маргааш зохион байгуулна.

“Holiday Inn” зочид буудал

09:00 цагт: Монголын материал судлал гагнуурын нийгэмлэг, Германы олон улсын хамтын ажиллагааны /GIZ/ нийгэмлэгтэй хамтран "Гагнуурын мэргэжлийн стандартын хэлэлцүүлэг-2020" арга хэмжээ зохион байгуулна.

БЗД-ийн 97-р сургууль

09:20 цагт: ГССҮТ-өөс санаачлан хэрэгжүүлж буй ДЭМБ-ын техникийн дэмжлэгтэй "Хүүхдийн эсрэг хүчирхийллийг сургуулийн орчинд эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэлт, хариу арга хэмжээ" сэдэвт сургалтын нээлт болно.

“Мишээл экспо” төв

09:30 цагт: "ITM" аялал жуулчлалын үзэсгэлэн болно.

ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн II байр

10:00 цагт: ШУА-ийн Философийн хүрээлэн, МУИС-ийн философийн тэнхим, Монголын философийн холбоо хамтран “Монгол дахь нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургалт, судалгааны асуудал” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна. Утас: 99717977, 99827787

Байгаль орчны, судалгаа шинжилгээний төв

10:20 цагт: Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх байгаль орчин, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаа, бодлого чиглэл, 2020-2024 онд хийж, хэрэгжүүлэх ажилтай танилцана. Утас: 91965599, 99153766

ШУТИС-ийн viii байр

10:00 цагт:“1000 инженер-ажлын байр - 2020” өдөрлөг хоёр дахь жилдээ зохион байгуулагдана. Утас: 99832535, 80063208

Үндэсний урлагийн их театрын байр

10:30 цагт: Үндэсний урлагийн их театрын 70 жилийн ойн цуврал арга хэмжээний нээлтийн хэвлэлийн хурал болно. Утас: 88031639 89998103

MN-мэдээллийн төв

11:00 цагт: “Монголын оюутны спортын V наадам”-ын зохион байгуулалтын талаар хэвлэлийн хурал хийнэ.

лавай төв

11:00 цагт: “Өвөлд бид бэлэн – 2020” өдөрлөг болно. Утас: 94120000

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

11:00 цагт: "COVID-19" халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийнэ.

11:30 цагт: “COVID-19 цар тахлын эсрэг Монгол Улсын хариу арга хэмжээ” төслийн нээлт болно. Утас: 88108953

12:00 цагт: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ирэх арваннэгдүгээр сарын 1-ээс эхлэн хэрэгжих “Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох хөнгөлөлттэй эмийн зохицуулалт”-ын талаар хэвлэлийн хурал хийнэ. Утас: 99070502

13:00 цагт: Төрийн дээд одон медаль гардуулна. Утас:88108953

Хуваалцах