Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Ерөнхий сайдын Зөвлөх Ц.Мөнхтөр Төрийн ордонд мэдээлэл хийнэ

10:30 цагт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар Ерөнхий сайдын Зөвлөх Ц.Мөнхтөр Төрийн ордонд мэдээлэл хийнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ӨНӨӨДӨР: Ерөнхий сайдын Зөвлөх Ц.Мөнхтөр Төрийн ордонд мэдээлэл хийнэ
ӨНӨӨДӨР: Ерөнхий сайдын Зөвлөх Ц.Мөнхтөр Төрийн ордонд мэдээлэл хийнэ. Зураг: МҮОНРТ

09:00 цагт МХЕГ, BGR хамтран хэрэгжүүлсэн "Уул уурхайн салбар дахь байгаль орчны хамгаалал" төслийн хаалтын уулзалт МҮХАҮТ-ын баруун талд байрлах "CORPORATE" зочид буудлын Хурлын танхимд болно. Утас 91989890


09:30 цагт Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Оюуны өмчийн газрын үйл ажиллагаатай танилцана.


09:40 цагт Засгийн газрын XI байрны дугуй зааланд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт зайлшгүй оруулах шаардлагатай тухай нээлттэй хэлэлцүүлэг болно. Утас: 91021020


10:00 цагт Нийслэлийн Боловсролын газраас зохион байгуулах ЕБС-ийн бага ангийн сурагчдын дунд зан суртахууны төлөвшил, уламжлалт аж төрөх ёс, үндэсний өв соёл, бахархлаа дээдэлж, түүнээс суралцах хэрэгцээ сонирхлыг бий болгоx зорилготой “Би монгол хүүхэд” ёс заншлын наадмын нээлт 17-р сургууль дээр болно. Утас: 94016262


10:00 цагт ХХААЯ ХААИС-тай хамтран хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд ажиллаж буй инженер, техникийн ажилтнуудад зориулан зохион байгуулж байгаа "Газар тариалангийн салбарын өнөөгийн байдал, техникийн шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээ" сэдэвт сургалт ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд болно. Утас 99072224


10:30 цагт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар Ерөнхий сайдын Зөвлөх Ц.Мөнхтөр Төрийн ордонд мэдээлэл хийнэ.


11:00 цагт Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Худалдан авах үйл ажиллагааны газрын үйл ажиллагаа танилцана.


11:00 цагт НЕТГ-аас “Нийтийн эдэлбэр газрыг дахин төлөвлөн байгуулах журам”-ын хэрэгжилт болон нийтийн эдэлбэр газрыг тохижуулахад хувийн хэвшлийн оролцоог бий болгох асуудлын талаар Хангарди ордны 11 давхарт хэвлэлийн бага хурал зарлалаа. Утас: 91112522, 99082520


12:00 цагт ЗГ, Хууль зүйн яам, Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газар хууль зөрчиж байгааг баримт бичлэгтэйгээр харуулсан Хэвлэлийн бага хурал болно. Хурал МАН-ын байрны III давхарт 300-гийн зааланд болно. Утас : 77444184


12:30 цагт ОХУ-ын Эрхүү хотод зохиогддог ид шидийн шоу үзүүлбэрийг монгол хүүхэд багачуудад зааж сургах талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


14:00-16:30 цагийн хооронд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Цэрэг, улс төрийн тусгай мөрдлөгийн дүрмийн асуудлаарх Азийн бүс нутгийн бага хурал ГХЯ-ны "Зөвшилцөл" танхимд болно.


15:00 цагт ШУА-иас Нийслэлийн Боловролын газартай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд академийн эрдэмтэд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад мэдлэг олгох зорилгоор зохион байгуулж буй цуврал лекцийн гурав дахь удаагийн лекцийг доктор Ч.Жавзан 1-р сургуулийн сурагчдад зориулан "Ус амьдралын эх булаг" сэдвээр тавина. Утас 89010204, 99045949


18:30 цагт Монголын Маркетингийн Холбооноос маркетинг сонирхогч, бизнес эрхлэгчид болон мэргэжлийн маркетеруудынхаа мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулдаг шилдэг экспертүүдийн хамтын "Банкны салбарын маркетингийн хөгжлийн чиг хандлага" сэдэвт хэлэлцүүлэг Хаан Банкны Төв Салбарын /Хүүхдийн 100-д байрлах/ ХААН БАНК ТЕАТР-т болно. Утас: 99247076

Хуваалцах