Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор Өршөөлийн хуулийг хэлэлцэх үеэр Шударга ёс эвслийн бүлгээс Өршөөлийн хуулийн хоригт гол шалтгаан болоод байгаа авлига албан тушаалтай холбоотой

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
Өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор Өршөөлийн хуулийг хэлэлцэх үеэр Шударга ёс эвслийн бүлгээс Өршөөлийн хуулийн хоригт гол шалтгаан болоод байгаа авлига албан тушаалтай холбоотой 350 тэрбумын хэрэгт холбогдоод буй 100 гаруй хүний нэрийг ил гаргахыг шаардаж, хуулийн хүрээнд ажлын таван өдөр уг хуулиар завсарлага авсан.

Завсарлага энэ долоо хоногт дуусаж, өнөөдөр 09.00 цагт хуралдах Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болон 10.00 цагт эхлэх УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийн хэлэлцүүлэг үргэлжилнэ.

Хуваалцах